Хэрэг нь хэрэгсэхгүй болсон эрүүгийн гэмт хэрэгтнүүд
АТГ-аас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, зарим нэгэн дуулиант хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа талаар мэдээлэв.

Тус газраас олон сар мөрдөж шалгасан хавтаст хэргийг нь прокурорын хяналт болоод шүүхэд очоод хэрэгсэхгүй болгож байна, цагаан захтнууд ял завшиж байна гэсэн утгатай мэдээллийг өгсөн юм.

Нөгөөтэйгүүр нь хуулийн цоорхойг ашиглаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх нэрийдлээр нэр бүхий эрхмүүд ял завшиж, хэргээ хэрэгсэхгүй болгосон талаар ч хэлсэн юм.

Улсад онц их хэмжээний хохирол учруулсан авлига буюу эдийн засгийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэнийг ч өчиггүй шийтгэж ялладаг байх ёстой. Гэтэл хууль шүүхийнхэн нь өөрсдөө толгойг нь илж хуулийн нэр барихаа болимоор юм.

Өнгөрсөн хугацаанд гэхэд хэд хэдэн хүний хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Цаашид ч хөөн хэлэлцэх хугацааг хүлээж байгаа гэмт хэрэгтнүүд олон байна.

Хамгийн гол нь шүүхээр яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийг ашиглаж хэрэг шалгах процесстой холбоотой үндэслэлгүй гомдлыг удаа дараа гаргах замаар хугацаа хожсон үйлдэл гаргаж, ял завшаад байна гэдгийг АТГ-ын зүгээс хэлсэн.

Товчхондоо, хуулиар гомдол гаргах эрх нь нээлттэй учир энэ мэтчилэн үндэслэлгүй гомдол удаа дараа гаргаж байшингаас байшингийн хооронд хавтаст хэргүүд бүхэл бүтэн 8-9 сар хүлээгдэж байна. 

Гэтэл үүнийг АТГ, прокурор, шүүхийн байгууллага буруутай мэт буруу ойлголт нийгэмд түгээдэг.

Энэ бүх хугацаанд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож байгаа бөгөөд зарим этгээдэд ял завшуулах боломжийг олгож байгааг ч онцоллоо. Хамгийн их удаж байгаа нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн хэрэг өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй 3 жил болж байна.

Бас хоёр жилийн өмнө буюу 2017 онд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын байцаагчид улсын хилээр түргэн муудах хүнсний зүйл оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг дарамталж, 700 гаруй сая төгрөгийн авлига авсан гэх хэрэг дуулиан тарьж байна.

Энэ бол нотлох баримт хангалттай, үйлдэл дээрээ баригдсан авлигын том хэрэг. Гэтэл хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байна, яллах дүгнэлттэйгээр прокурорт шилжүүллээ, нэ­мэлт мөрдөн байцаалтад буцаалаа гэх мэтээр хугацаа хожиж явсаар, анхны шатны шүүхэд очсон ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох шийдвэр гарч байсан.

Харин өчигдөр тэдэнд холбогдох хэргийг Давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн ч мөрдөн байцаалт дутуу хийгдсэн гэх үндэслэлээр дахин шалгуулахаар буцаасан байна.

Тэгвэл одоо Жаст"-ын Ш.Батхүү ял завшихаар хүлээж байна. Одоогоос олон жилийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийг гадны банкинд барьцаанд тавьж их хэмжээний мөнгө завшиж, идэж уусан гэх тодотголтой түүний хэрэг өнөөдрийг хүртэл шүүхээр эцэслэн шийдэгдсэнгүй.

Тухайлбал, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлсэн. НПГ-аас 2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны гуравдугаар сарын 5-ны өдөр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг НПГ-аас эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр хэлэлцээд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг албажуулан 2019 оны зургаадугаар сарын 18-ны өдөр НПГ-т ирүүлсэн. Ш.Батхүү нь 2019 оны долдугаар сарын 10-ны өдөр Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасныг хүлээн аваад 2019 оны наймдугаар сарын 17-ны өдөр шүүхэд хүргүүлсэн байна. Ингэж явсаар мөн л хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгохыг үгүйсгэхгүй юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Сайд асан Н.Батбаярын хувьд АН эрх барих үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж, “Чингис”, "Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан юм.

Харин Б.Гарамгайбаатарын хувьд бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэсэн хэрэгт холбогдсон юм.

Мөн Зам тээврийн яамны газрын дарга Р.Ононд холбогдох хэрэг Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болжээ. Гэхдээ прокурорын байгууллагатай хамтран Авлигын эсрэг хуулийг үндэслэн шүүхэд хүсэлт гаргасаны үр дүнд Р.Ононгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжин эзэмшиж байсан 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсын орлого болгох шийдвэрийг шүүхээс гаргасан байна.

Хотын дарга асан Э.Бат-Үүл, түүний Б.Чулуудай нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн байна.

НПГ-аас шүүхэд шилжүүлснийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

НПГ-аас эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Э.Бат-Үүлийн өмгөөлөгч нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр бүлгийн 40.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргасан.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гомдлыг 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна. Энэ мэтчилэн ял завших, гэм зэмгүй мултрах гэсэн аргаа хайсан албан тушаалтан цагаан захтнууд олон байна.

Анх сүр дуулиан болгож баривчилж шалгаад, эцэстээ хэргийг нь юу ч биш болгож өөрийг нь хэн ч биш болгоод өнгөрдөг муухай жишиг тогтсон гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • оо 2019-09-13 15:18:57
    ардчилал гэж энийг хэлдэг юм уу??? хуулиа засах сэтгэл шатар даргад байна уу???????
  • Зочин 2019-09-12 02:38:40
    Хөөн хэлэлцэх хугацаатай хамт гэмт хэрэгтнүүдийн гадаадад гарах эрхийг нээсэн бна! баахан луйварчид гадагшаа оргон зайлсан бна шүү
  • зочин 2019-09-12 01:42:36
    Зарим шүүгчид АТГ-ынханы хүч,хөдөлмөр,цаг хугацаа зарцуулж, үр дүнтэй шалгасан хэргүүдийг дахин дахин буцаасаар байгаад хэрэг биш болгож байгаа нь үнэн шүү дээ...
  • Zochin 2019-09-11 10:41:07
    Mongol huuligui oron boljee
  • Иргэн 2019-09-11 09:21:39
    Зээл авна найдваргүй зээл болгоно, тэгээд шалгуулна хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Тэгээд баян болно.Сайхан юмаа.
  • Баагий 2019-09-11 07:47:57
    Шудрагаар арга хэмжээ аваач ээ, Луйварчдад ял завшуулж байгаа шүүгчдийг нэрсээр гаргаж ирээд шүүгчийн эрхийг хасаад дахин энэ салбарт ажиллах эрхийг хасч хөрөнг...
  • бодлын хулгайч 2019-09-11 07:30:22
    ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ БОЛОХГҮЙ. ИЙМ ТОМ ТОМ ЭЗЭН ХОЛБОГДОГЧ НЬ ТОДОРХОЙ ХЭРГҮҮДИЙГ ДАХИН АВЧ ХЭЛЭЛЦЭЭД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛЪЁ.
  • MGL 2019-09-11 06:58:19
    neeree l aztai shaarnuud bn
  • !!! 2019-09-11 06:09:11
    Deer duridsan humuusiig busdad ni surgamj bolhoor hamgiin deed hemjeegeer yl shiitgeliig ni noogduulchihwal Mongolchuud nam bolno yum zegzendee orno doo!!!
  • зочин 2019-09-11 04:12:24
    Шүүхэд арга хэмжээ аваач ээ, Луйварчдад ял завшуулж байгаа шүүгчдийг нэрсээр гаргаж ирээд шүүгчийн эрхийг хасаач ээээ
  • Зочин 2019-09-11 03:24:17
    Яаж цаашид үр хүүхэд ,ач зээ нар мань энэ аймшгийн оронд амьдарна даа. Үнэхээр дээр бгаа чөтгөрүүдийг үзэн ядаж бн
  • зочин 2019-09-11 01:12:42
    ховорхон азтай энэ хүмүүст бүү хорс.