Чингэлтэй дүүргийн Засаг Даргын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын чиглэлээр  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичгийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгууллаа. 
 
Санамж бичгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар үзэглэж, санамж бичгийн хүрээнд хийгдэх ажлуудын талаар ярилцлаа. 
 
Талууд хамтын ажиллагааны хүрээнд томоохон ажлууд хийхээр төлөвлөснөөс эхний ээлжинд “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дүүргийн соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарт нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллана.
 
Тухайлбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэгт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнуудын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж, компанийн ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, талуудын ажилтнуудын нийгмийн идэвх, санаачилгыг дэмжих, спорт соёлын арга хэмжээг  зохион байгуулах юм.
Бусдад түгээх
  • gplus