Оймсондоо доллар нуусан Н.Баярсайхан нарын хэргийг дахин шалгахаар болов
Ажлын байран дээрээ оймсноосоо10 мянган доллар гаргаж ирсэн бичлэгээрээ олны танил болсон МХЕГ-ын хэлтсийн дарга асан Б.Баярсайхан, Э.Аззаяа нарт холбогдох авлигын хэргийг өчигдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцлээ.

Улмаар Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Тодруулбал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Б.Баярсайхан нарт холбогдох шүүх хурал 2019.05.09-нд болсон ч хэргийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.

Шүүхийн шийдвэрийг та бүхэнд дэлгэрэнгүй хүргэж байна. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, О.Баттөр, Э.Онон, М.Нарангэрэл, Ж.Тэгвандан, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Н.Маржангүл, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Ж.Саруул, Н.Гантулга, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, М.Цагаанбаатар, Д.Хандсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Зандансүрэн, Г.Даваасүрэн, Э.Оргил, Т.Чингиз, Д.Төмөрбаатар нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн хэргийг прокурор Р.Батнасан, Н.Ням-Очир нарын хамтран бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Э.Онон, М.Нарангэрэл нарын өмгөөлөгч Х.Базаррагчаагийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн хянан хэлэлцээд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ...шүүгдэгч Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Э.Онон, М.Цагаанбаатар, М.Нарангэрэл, Д.Хандсүрэн нарт холбогдох хэргийг тусгаарлан хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, ... Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын 19 шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн дүүргийн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • matilda 2019-09-11 06:59:55
    сайн уу, танд зээл хэрэгтэй юу? тийм байвал гуйя Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: +33 756 86 5319
    197.234.221.48
    Мэдэгдсэн Хариулах