
Баян-Өлгий Өлгий сумын авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд болон хөдөлгөөнт эргүүл гаргаж хяналт шалгалт хийж байна. Учир нь энэ сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 2-р баг, Ангирлаг уул гэх газарт үхсэн тарваганаас дээж авч аймгийн ЗӨСТ-ийн лабораторид шинжлэхэд тарваган тахал өвчний нян илэрчээ.
Баян-Өлгий аймгийн тарваганы нөөц бүхий нутгуудад тарваган тахал өвчний голомттой тул тарвага агнахгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлүүлэхийг иргэдэд АНХААРУУЛЖ байна.
Н.ГОО
Оллоо.мн
Баян-Өлгий аймгийн тарваганы нөөц бүхий нутгуудад тарваган тахал өвчний голомттой тул тарвага агнахгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлүүлэхийг иргэдэд АНХААРУУЛЖ байна.
Н.ГОО
Оллоо.мн