Сошиал дахь луйврын сүлжээ бизнесээс болгоомжлоорой
 
Сүүлийн үед амар хялбар аргаар мөнгө олох гэсэн залилангийн хэрэг газар авчээ. Ялангуяа сошиал орчныг ашигласан залилан бүр их байгаа талаар албаныхан онцолж байгаа юм.

Тодруулбал, сошиал дахь сүлжээний бизнес нэртэй хууран залилан нь Монгол Улсын хуулиар хориотой үйл ажиллагаа төдийгүй үгсэн хуйвалдаж нарийн зохион байгуулалттайгаар хийгддэг эдийн засгийн онц ноцтой, залилангийн, мөнгө угаасан, хүний эрүүл мэндийн эсрэг хийгддэг гэмт хэрэг бөгөөд цахим орчинд үүрлэн мэдлэггүй мэдээлэлгүй иргэдээр тулгуурлан худал хуурмагаар баяжуулан залилангаа хийсээр байна.

Мөнгөний пирамид, бараатай пирамид өнгөлөн далдлагдсан олон үет маркетинг, шууд худалдаа гэх мэтийн энэ чиглэлийн олон залилан байдаг.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар ч хэлбэрийн сүлжээний маркетингаар үйл ажиллагаа явуулах нь хууль бус бөгөөд Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газар одоогоор нэгээхэн ч сүлжээний маркетингаар үйл ажиллагаа явуулдаг компани аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгөөгүй бөнөөд манайх зөвшөөрөлтэй гэх сүлжээнүүд нь гадаад дотоод худалдаа нэрийн ард өнгөлөн далдалж хууль зөрчсөөр байгаа  юм.

Сүлжээний компанид эм гэж байдаггүй бөгөөд хүчитгэж нэмсэн хүнс буюу Биологийн Идэвхит Хүнсний Нэмэлт Тэжээл байдаг. Энэ нь аливаа ямар нэгэн өвчнийг эдгээж анагаах ямар ч боломжгүйгээс гадна Монголд төдийгүй олон улсад ч эдгээж анагаана гэж сурталчлах анагаах ухааны дүгнэлт гаргахыг ч хориглодог байна.

Үүнийг эмэнд тооцдоггүй учраас хяналтаас гадна орхигдон элдэв худал хуурмагаар дөвийлгөн яригдаж бичигдэн тэр ч бүү хэл эмч биш байж эмчээс илүүтэй ярьж бичин ятган залилсаар явааг хатуу анхаарч сэрэмжлэх шаардлагатай.

Ихэнхидээ хуурамч хаяг пэйжнээс эдгээр зарууд төлбөртэйгээр сошиалд цацагддаг бөгөөд хариулт нь автоматаар сонирхсон хүнд илгээгддэг.

Тухайн ямар ч сүлжээг аль ч зах зээл дээр төлөөлөн сурталчлах эрх нь хэнд нь ч байдаггүйгээс хариуцлага хүлээх ямар ч чадваргүй боломжгүй байдаг байна.

Энэ мэт наад захын залилангаас иргэн та анхаарч сэрэмжлэх шаардлагатай юм.

Сүлжээний залиланг давраагч нь сонирхогч та гэдгийг хатуу анхаар.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.