Нэг цаг бухимдахад амин дэм С –гийн хоногийн норм хэмжээ нь устдаг

С витамин нь эрдэнэт хүний бие организмыг хавдар үүсэх эрсдлээс хамгаалж, хүчтэй антиоксидант үйлчилгээ нь янз бүрийн эмгэг үүсэхээс сэргийлж, эд эсийн бат бөх чанар, коллаген нийлэгжилтийг нэмэгдүүлснээр хөгшрөх процессыг удаашруулах г.м маш олон төрлийн үйлчилгээтэй нь жилээс жилд судалгаа шинжилгээгээр батлагдсаар байгаа билээ.

МЭӨ 400 оны үед Гиппократ чийг бам өвчин буюу С витамин дутагдлын шинж тэмдгүүд болох буйлнаас цус гарах, арьсан дээр хөхрөлт, экзем маягийн тууралт гарах, амархан ядарч зүрхний үйл ажиллагаа сулрах зэргийг тэмдэглэж байсан бөгөөд Британий усан цэргийн флотын мэс засалч Жеймс Линд чийг бам өвчний шинжлэх ухааны үндсийг гаргаж ирэхийг оролдож байжээ. Анх 1820 онд Австралийн эмч Крамер тодорхой бодисын дутагдлаас болж буйлнаас цус гарах, цусны судас хэврэг болох, дархлаа буурах, арьсан дээр хөхрөлт үүсэх, экзем маягийн тууралт гарах, амархан ядарч зүрхний үйл ажиллагаа сулрах зэрэг өвөрмөц шинжээр илэрдэг өвчнийг скорбут хэмээн нэрлэжээ. 1919 онд Друмонд энэ бодисыг С витамин хэмээн нэрлэжээ. Энэ витамины бүтцийг Английн Эйлер ба Хирст, Немцийн Михель, АНУ-ын химич Каррер нар бараг нэгэн зэрэг тогтоосон бөгөөд физиологийн үйлчлэлтэй.

С витамин дараах хүнсэнд агуулагддаг: 100 гр хатсан нохойн хошуунд 1200 мг, кивинд 26.7%, үхрийн нүдэнд 150 мг, яншуйнд 100 мг, бас байцаа, ногоо вандуй, малын элэг, мандарин, хүрэн манжин, төмрөөр баялаг мах, хиам, өндөгний шар, ногоон сонгино, хуйцаа чинжүү, шар лууван, улаан лооль, хүмүүл, таана, шош, хад улаан перц, гоньд, нарсны шүүс, сармис, төмс, чацаргана, жүрж, нимбэгт их бий.

С витамины атаат дайснууд: Нэг цаг бухимдахад амин дэм С –гийн хоногийн норм хэмжээ нь устдаг. Нэг ширхэг янжуур татахад биеийн эд эсийн 10 мг витамин С устдаг. Согтууруулах ундаа илүү дайсагнадаг.

Хэрэглэх заалт:

  • Чийг бам, гиповитаминоз
  • Цусархаг диатез
  • Хордлого
  • Халдварт өвчин
  • Элэгний өвчин
  • Удаан эдгэрэлттэй шарх зэрэгт амин дэмийг хэрэглэж илааршлыг түргэсгэж болно.

Их тунгаар болон удаан хэрэглэснээс нойр булчирхайн лангергансын аппарат гэмтэх магадлалтай. Бөөрөнд муугаар нөлөөлж болзошгүй. Витаминыг бүрэн судлагдсан гэж үзэхийн аргагүй. Витамин бүхэн адилхан үүрэг ач холбогдолтой биш. Эцэслэн дүгнэхэд витаминууд дотроос бие махбодид гүйцэтгэх үүргээрээ асар их нь аскорбины хүчил юм. Энэ нь ихэнх амьтны биед үүсдэг боловч хүн хоол хүнсээрээ ямагт авч байх ёстой. Бүтэц нь энгийн хэрнээ бие махбодын солилцоонд биохимийн гүйцэтгэх үүрэг өндөртэй витамин.

Эх сурвалж: wikipedia.org

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-09-15 08:56:34
    ene huniig sain shalgaj chadval tsaana n bgaa ih olon humuusiin hiisen muu muuhai yum n il bolno doo. ene hun zamiin salbart ahits gargaagui n todorhoi.
  • зочин 2019-09-12 04:18:47
    харваас яхир авгай юм юм хийсэн хүн бхаа Тэр сайхан залууг тамлаж бхад н салгаж дараагийн арга хэмжээг авсан бол....Үйлийн үрээ үзэж дээ.
  • suhee 2019-09-12 03:43:30
    ЗТЯ-ны хэдэн дарганцарууд МХЕГ-н байцаагч нарыг сайн шалгах хэрэгтэй. Бүгд хахууль авч улс орноо хохироосон өөдгүй новшнууд.. Замын тендер,муу замыг МХЕГ АВИЛГА...
    202.179.25.193
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-09-12 02:12:26
    Энэ СЭТГҮҮЛЧ ёстой бүтэхгүйээ. Юу бодож ингэж худлаа бичдэг байнаа. Баригдсан л гэсэн. Гэхдээ тэр архидалтын үед энэ хүн яаманд байгаагүй гэсэн
  • зочин 2019-09-12 01:13:05
    наад эмэгтэй чинь их юм мэдэх толгойдоо барагтай хүн ард нь гарахгүй олон ч сайдын ард үлдсэн
  • Үнэн 2019-09-11 23:58:35
    Хамгийн новш нь энэ муу балиар хүүхний авилгаас болж бүхэл бүтэн замын ажлууд гацаж олон хүний амь нас хохирсон
    66.181.161.59
    Мэдэгдсэн Хариулах
  • Шударга 2019-09-11 15:53:59
    Муухай муухай
  • bold 2019-09-11 11:42:29
    ugaasaa oilgomjtoi shuu. Salbaraar ni shalgaval taarna... irgenii nisextei ni
  • zochin 2019-09-11 09:27:50
    Янз янзын юманд орооцолдож явдаг бололтой, зүгээр суудаггүйсанж
  • Зочин 2019-09-11 06:37:39
    Ynekheer sain shalgabal ch ikh yum garna daa
  • MD 2019-09-11 06:34:08
    "Ориг" хахуулчин хүн чинь энэ байна даа..
  • matilda 2019-09-11 06:05:25
    Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн ...