Машинд нь шатаасан эмэгтэйг нөхөр нь биш адуучин залуу амийг нь хөнөөсөн байжээ
Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт 09 дүгээр сарын 03-ны өдрийн 11.45 минутад “Манай хамаатан Б-нь өөрийн нөхөрт М-д шатахуун хүргэж өгөөд буцсан ба түүнээс хойш сураггүй алга болсон” гэх дуудлагыг хүлээн авч тус аймгийн Есөнбулаг сум Наран багт очин үзлэг шалгалт, эрэн хайх ажлыг зохион байгуулан ажилласан бөгөөд энэ сарын 04-ний өглөө автомашинтайгаа шатаж нас барсан байдалтай байхыг нь олсон юм.

Мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдын хамтаар ажлын хэсэг гарган ажилласан байна.

Шалгалтаар талийгаач ”Б” нь энэ сарын 02-ны өдөр хээр машины шатахуун дуусч зогссон нөхөртөө шатахуун хүргэж өгөөд буцаж явах замдаа 1995 онд  төрсөн, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, Говь-Алтай аймг Есөнбулаг суманд  Д гэгч айлын мал малладаг Н.Бумбаяр гэгчтэй тааралджээ.  

Улмаар уг этгээд хохирогчийн амь насанд халдан галдан шатаасан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Хэргийг ямар шалтгааны улмаас үйлдсэн зэргийг Аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.

Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн цагдан хоригдсон Н.Бумбаяр нь урд өмнө Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхээр танхайн хэргээр торгох ялаар шийтгүүлж байжээ.

Уг хэрэгтэй холбогдуулан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нөхөр нь эхнэрийнхээ амь насанд хүрсэн гэж ташаа мэдээлэл гарч байсныг залруулж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-09-12 03:33:45
    оллоогийн хэдэн мал манай сэтгуулчид тв9-ийн хар энерги билгээ дандаа хуний хуний ухэл зовлонгоор баяр баясгалан болгож туухий мэдээ тараадаг
    203.91.115.38
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2019-09-12 02:21:34
    Амьдын зол, үхсэний хохь гэдэг хууль манайд үйлчилж байгаа үед иймэрхүү аллага таллага зогсохгүй. Наад Бумбаяраа өөрийг нь шатаа тэгвэл аллага зогсоно.
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2019-09-12 02:45:25
      Яг тийм хууль нь гэмт хэрэгтэнгүүдийг өөгшүүлсэн хууль байхад аллага хүчирхийлэл зогсохгүй. ЦААЗЫН ЯЛАА СЭРГЭЭЖ хэрэглэх хэрэгтэй...
      124.158.111.6
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2019-09-12 01:43:54
    Govialtainhnaas buthgui aimshigiin hun aminii hereg dandaa garna muu zasagt hanii harchuul
    202.126.88.128
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin# 2019-09-12 00:21:15
    Manai tsagdaa nar sain ajillajee gemt heregten gishgeh gazargui gj ene dee hunii ami nas hohiroochood aduugaa mallaad yvjil bdg zevuun amitan ymdaa ter aduuchin...
    66.181.161.98
    Мэдэгдсэн Хариулах
  • tsendhuu 2019-09-12 00:05:08
    хэвлэл мэдээлэлийхэн арай дэндүү юмаа энэ бол хүний нэр төрд бүдүүлгээр халдсан хэрэг албан ёсоор уучилалт гуйх хэрэгтэй баттай эх сурвалж гэж дандаа худлаа
    202.55.188.39
    Мэдэгдсэн Хариулах
  • мөнхөө 2019-09-11 16:34:38
    Xardaltiin ulmaas ntr gj shaagaal bsan sain shalgaj nygtalj vzcheed tawij bmar bnaa zarim sute uud
    64.119.19.9
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-09-11 15:04:29
    huniinner tord haldsan etgeed alban ysoor uuchlalt guih heregteishd huniig ingej gutgechiheed arai l buduuleg ymaa...
    122.47.58.201
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-09-11 13:17:56
    Худлаа нягтлаагүй мэдээлэл хүнийг ингээд л хохироож байгаа юм даа ханиа алдаад өөрөө алуурчин нэр зүүж олон түмнээр зүхүүллээ шүү дээ
    103.26.194.194
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн О 2019-09-11 13:57:13
      харин тийм ямар хэцүү байсан бол доо
      66.181.161.13
      Мэдэгдсэн Хариулах