МЖБХ-ны удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо
Монголын Жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, Гавьяат тамирчин О.Балжинням, Гавьяат дасгалжуулагч нар үүрэгт ажлаасаа огцрохоор болсноо өчигдөр орой албан ёсоор зарлаж, ард түмнээсээ уучлалт гуйлаа.

Тодруулбал, өчигдөр Монголын жүдо бөхийн шигшээ багийн тайлан хурал болсон бөгөөд энэ үеэр дээрх шийдвэрийг гаргасан байна.  

Тус холбооны удирдлага болон Шигшээ багийн багш, дасгалжуулагчид ажлаа өгөх болсон шалтгаанаа "Токио-2019" ДАШТ-д тамирчид нь амжилт муутай оролцсон тул хариуцлагаа хүлээж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна" гэсэн юм.

Хэдхэн хоногийн өмнө болсон "ТОКИО-2019" ДАШТ-д манай жүдо бөхийн шигшээ багийнхан ард түмний хүлээж байснаас амжилт муутай оролцож ганцхан медальтай, ганзага бараг хоосон буцаж ирсэн юм.

Олон нийт ч жүдо бөх уналтад орж байна. О.Балжинням аваргыг ажлаа өгөх ёстой.  Иймэрхүү байдлаар жүдо бөхчүүд амжилт гаргахгүй. Ирэх оны олимпод хоосон ирж магадгүй нь гэсэн шүүмжлэл нэлээд явсантай холбоотой байж магадгүй гэж харав.  

Тэгвэл өчигдөр мэдэгдлээ хийх үеэрээ дээрх багш дасгалжуулагчид ингэж ярьжээ.
 
Бид хангалттай сайн ажиллаж чадаагүйдээ харамсч байна 

МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат2019 оны ДАШТ-ий тайлан хурал өчигдөр холбоон дээр болсон. Хурлын үеэр МЖБХ-ны удирдлагын зүгээс ДАШТ-ий хүрээнд холбогдох ажлуудыг хангалттай хийж чадаагүй. Тухайлбал, тамирчдаа бэлтгэл сургуулилтад хангаллттай хамруулж чадаагүй, уураг витаминжуулалтаар хангалттай хангаж чадаагүй, бэлтгэл тактикийн барилдаанууд дээр алдаа дутагдалтай, чамлахаар байсан.

Мөн клубын багш дасгалжуулагчид бусад тамирчдыг энэ хүрээнд сайн хамруулж чадаагүй, бэлтгэл хангагчдыг хангалттай зохион байгуулж чадаагүй гэсэн үндэслэлүүдээр МЖБХ-ны удирдлага миний бие өөрийн хүсэлтээр огцрох шийдвэрийг гаргалаа.

Энэ хугацаанд биднийг дэмжиж ажиллаж байгаа олон хүнээс гадна Монголын ард түмнээсээ уучлалт гуйж, "Бид хангалттай сайн ажиллаж чадаагүй дээ харамсаж байна" гэдгээ дахин хэлье. Мөн дараа дараагийн хүмүүстээ амжилт хүсч байна” гэв.
Дараагийн хүмүүс нь шигшээ багаа авч олимпод орог
 
Шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, Гавьяат тамирчин О.Балжинням “Миний хувьд Монголын Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар 2011 онд томилогдсон. Найман жилийн хугацаанд энэ багаа ахлаж ажилласан байна.

Энэ хугацаанд бидний гаргасан амжилт ч өндөр. Дэлхийн аварга гурав, ДАШТ-ий мөнгөн медаль гурав, хүрэл медалийг 10 гаруй тамирчин авсан байна. Олимпоос 2 мөнгө, 1 хүрэл,  Азийн наадмаас 3 алтан медаль авсан. Гэвч 2019 оны Токиогийн ДАШТ-д, олимпийн урд жил болж байгаа тэмцээнд бид нарын ажлын алдаа дутагдлаас болж нэг хүрэл медаль, нэг тав, нэг долдугаар байр гэсэн амжилт үзүүллээ.

Иймээс манай шигшээ багийн бүх дасгалжуулагч нар дүгнэлт хийгээд дараагийн хүмүүс нь шигшээ багаа авч олимпод орог гэсэн үүднээс бүгд ажлаа өгч байна” гэлээ.
 
Ажлын хариуцлага маш чухал байдаг
 
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа “Ажлын хариуцлага гэдэг маш чухал байдаг. Энэ ч утгаараа бид өнөөдөр хариуцлагаа хүлээж, ард түмнээсээ уучлалт гуйгаад бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа хүлээлгэн өгч байна. Дараа дараагийнхаа хүмүүст амжилт хүсч байна” хэмээгээд албан ёсоор ажлаа хүлээлгэж өгснөө мэдэгдлээ.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-09-15 08:13:57
    Цагаанаа,Ням_очир, Сумъяа,Төмөнхүлэг гээд нэг үеийн төрмөл бөхчүүд байлаа,одоо ойрын 10 жилдээ байХ гүй л болов уу гэж. 1000 дасгалжуулагч солиод нэмэргүүл дэ...
  • 1115 2019-09-12 17:36:01
    инээгээд байх юм.ямар гавьяа байгуулсан юм бэ....
  • Baljaa 2019-09-12 09:23:22
    Erguu Baljaa uhsenee haraav dooshoo haraach ter chigeeree, bas neg nohoi tsarailaad bulandaa haraad bna aa zdaaak
  • зочин 2019-09-12 07:06:44
    За яамай даа.
  • уншигч-дэмжигч 2019-09-12 05:50:50
    бүгд ийм шударга болбол аятай юу
  • зочин 2019-09-12 03:34:38
    Маш зөв байна.,Энэ идээд уугаад ард түмнээ ядууруулаад бгаа нөхөдүүд араас н ингээд огцроосой билээ.Булган сүүлтэй байгаарай гэж ерөөе...
  • иргэн 2019-09-12 03:17:45
    монголчууд тийм ч муу барилдаагуй шуу америк медалгуй л хоцорсон ахмадууд ажлаа егех нь зевее ядаад япон хэлтэй сургууль соелыг нь тегссен хун томилох хэрэгтэй
    • Зочин 2019-09-12 06:51:55
      Тэмцээн үргэлж Японд болохгүй шүү. Гол нь мэргэжлийн ур чадвар, сэтгэл, эерэг зөв хандлага. Харин хэлний хувьд дэлхий нийтэд түгээмэл байгаагаар нь Англи хэл
  • энхээ 2019-09-12 02:58:13
    Эзэний алба ээлжтэй. Хариуцлагаа хүлээж ажлаа өгч байгаа нь ёс зүйтэйн шинж. ТаБөхийх нь жудогийн ёслогоо. Үүнийг буруугаар мушгих хэрэггүй. Амжилт хүсье.
  • Mongol 2019-09-12 02:50:48
    Ажлаа өгөх нь зөв гэхдээ бөхийж ирээд л хэнийг дуурайгаад байгаан? Монгол монголоороо л байлдаа.Удахгүй зөв сайхангээд бүгд бөхөлзөж мэндэлдэг болох уу,салбадай...
  • суралцах юм их байна 2019-09-12 01:28:58
    уучлал гуйхыг ЛАВ япончуудаас сурчээ. ЯАЖ жүдочин бэлтгэхийг л япончуудаас сурах ёстойсон доо