Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягийг есдүгээр сарын 9 буюу энэ даваа гарагт АТГ-аас саатуулсан билээ.
Түүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж буй талаар АТГ хэвлэлийн хурлаараа мэдээлсэн юм.
Тэгвэл 72 цаг хоригдсон түүнийг өчигдөр орой шүүхээс сулласан байна.
Ч.Алтанхуяг нь өмнө нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт удирдах албан тушаал хашдаг байсан бөгөөд УИХ-ын дарга асан С.Төмөр-Очирын туслахаар ажиллаж байгаад 2017 оноос эхлэн ЭМДЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа.
Түүнтэй хамт ажлынх нь гурван албан хаагчийг мөн шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
О.Гэрэл
Оллоо.mn