Дээд шүүх “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” намыг бүртгэлээ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнгөрсөн гуравдугаар сард Шинэ нам байгуулснаа зарласан билээ.

Гишүүдийн байгуулсан намыг улсад бүртгэх эсэх хүсэлтийг өнөөдөр Дээд шүүх хэлэлцэж, “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” намыг 34 дэх намаар бүртгэж авлаа.

Хэлэлцүүлгээр, хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзжээ.  

Ингэснээр дээрх “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл “ нам Монгол Улсад улс төрийн ажил явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж ажиллахыг Дээд шүүхээс тус намд даалгалаа.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-09-12 06:04:43
    amjilt xusey
  • Zojin 2019-09-12 05:54:21
    Amjilt ta nar shudraga shuu de mundag zaluusaa ajiliin amjilt
  • Хуульч 2019-09-12 05:11:00
    УДШ бүрэлдэхүүнтэй болчихосн юм уу. 5 шүүгч хуралддаг биз дээ.
  • иргэд 2019-09-12 05:10:50
    шезотой иргэдийн гээч юуных нь шударга иргэд вэ батзандан 7сарын 1- ний хэрэгтэн болд луйварчин хоеулаа шезотой ухсэнийх нь шударга шодорго ч байж чадахгуй