Д.Доржхандыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ
Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг цагдан хорьсон талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл 72 цаг хоригдсон түүнийг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газраас Д.Доржхандыг “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах" санал ирснийг хэвээр баталж, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг болон н.Баярхүү нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг "үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна" гэж үзэн хэрэгсэхгүй болгож,  өчигдөр орой суллажээ.
 
Ингээд Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарт Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
 
Газрын дарга Д.Доржхандыг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авилга авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-09-12 23:23:15
    Петровисын Оюунгэрэлтэй адилхан ч юм уу
    • Мэднэ 2019-09-13 13:24:06
      харьцуулашгvй. Хvн чанар, мэдлэг боловсрол, ажилиж буй хэвшил гээд л. Нэг нь тереес терсен тэрбумтан, негее нь хувийн хэвшлийн топ анхдагч.
  • Зочин 2019-09-12 15:57:54
    Та нарын үхэн хатан өмөөрч гаргаж ирсэн нам засгийн үед үхэр монгол оркуудын нийгэм эдийн засгийн байж байгаа царай нь энэ, болж, хохь чинь
  • nam bus irgen 2019-09-12 11:13:33
    zamiin heden oligarhijsan kompaniud n bvr daam garchaad baisiin,iim hvmvvstei naizlaad tegdeg bhldaa, tender duusagvi bhad bi avtsan ged orildog garudiig shalg
  • Гэрлээ 2019-09-12 09:36:54
    Монголчуудыг тэсвэртэй байсангүй гэж зурагтаар загнадаг шуналтай авгай мөн байна. Энэ зун олон хүний аминд хүрч олон айлыг уй гашууд унагаасан даа
  • Бат 2019-09-12 09:13:35
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  • хш 2019-09-12 08:45:46
    шуналтай авгай вэ чии
  • зочин 2019-09-12 06:16:29
    Алтанхуяг газар дээр нь асуудлаа шийдэхгүй бол хоригдоно шүү дээ
  • E.Uuganjargal 2019-09-12 05:44:52
    Bolj muu hogiig