Цэцийн дунд суудлын хуралдаан болно
Энэ сарын 20-ны өдөр болох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль болон  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ.

 Дээрх хуулийн зохицуулалтаар захиргааны байгууллага хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд л захиргааны хэм хэмжээний акт гаргахаар хуульчилжээ.Энэ нь хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага нутаг дэвсгэрийнхээ тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэж болох тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж нэр бүхий иргэн үзэж Цэцэд хандаж мэдээлэл ирүүлжээ. Үүний дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн Дунд суудлын хуралдаан хийх гэж байна.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.