Монголын содон нэртэнгүүд
Монгол Улсын иргэний бүртгэлд их өвөрмөц сонин содон нэртэй хүмүүс байдаг нь яах аргагүй анхаарал татав.
Монголын хамгийн урт нэрийг шүүхэд Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар гэдэг нэр байна.

Энэ хүн “Яаралтай түргэн тусламжийн төв”-д ажилладаг бөгөөд тайлан дээр нэрээ багтааж бичих гээд будилдаг тухай ярьж байв.

Мөн Монголэхорнынэгөглөө, Очирбаянмөнхдоржсүрэнжав, Олзмэдэххүүхэнбаатар, Гуравындаваатотгонбаатар, Энхтөгөлдөрбаясгалан Найманзуунандинцэцэг, Уламундрахтуяа, Уулынягаанцэцэг гэх мэт нэр байна.

Түүнчлэн Үр, Иш, Яа, Ёл гэх мэт хоёрхон үсгээс бүтсэн богино нэр болон ах дүүсээсээ содон нэртэй байх тохиолдол бий гэнэ.

Тухайлбал, Дэгээ гэдэг айлын хүүхдүүд Бор, Цагаан, Улаан, Хөх, Ягаан гээд дандаа өнгөний нэртэй хүүхэд байсан бол бас нэгэн айл Бибиш, Чибиш, Хэнчбиш, Энэбиш, Тэрбиш гэсэн хүүхдүүдтэй байжээ.

Дорноговь аймагт гэхэд нөхөр нь Ухна, эхнэр нь Ямаа гэх нэртэй гэр бүл байгаа бол Дош овогтой Лантуу гэсэн нэртэй хүмүүс байгаа нь содон байлаа.

Түүнчлэн Бүргэд овогтой Шувууны Болжмор, Хужаагийн Оросоо, Хөнгөнцагааны Нимгэнцагаан, Төмөрцоожийн Гантүлхүүр, Хэнбэгийн Нэргүй гэх мэт овог, нэр нь хоёулаа содон тохиолдол ч цөөнгүй байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-09-15 16:34:08
    Пантагийн Дэжидгачил. Дэжидгачилын Марзаймар гэж хүмүүс мэдэх юум байна
  • Tudev 2019-09-15 16:34:07
    Миний мэдэх хамгийн сонин нэр бол: Пулёмотын Нусанбуу гуай л байна даа.
  • Энхжин 2019-09-15 11:30:41
    Цоожчулуунцэцэг зохиолч бна
  • Zochin 2019-09-15 07:53:07
    Hnn manai naiz Tom hvvdee Borogtsoi, udaah hvvdee Nogoolin, baga ohindoo Borgio gej uguh gej baisniig n bid boliulj Todhon bolgoson ymdaa
  • Бумчин 2019-09-15 03:44:40
    Үнэхээр сонин содон нэртэ хүмүүс бна шүү заримыг нь уншаад бүүр инээд ч хүрэх шигээ, ийм гоё мэдээлэл оруулсан @www.olloo.mn дээ баярлалаа
  • Chinges 2019-09-14 12:31:58
    Shal teneg hoshin shoguin ner be kkkk
  • Баагий 2019-09-13 06:07:44
    Гарсан хүүхэд нь охно
    182.160.36.211
    Мэдэгдсэн Хариулах