Замын цагдаагийн гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг даваа гарагт нээнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс өчигдөр Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилга дээр албаны хүмүүсийн хамтаар очиж ажиллалаа.

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөнийг энэ сарын 16-нд буюу ирэх даваа гарагт нээнэ. Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-нд нээхээр төлөвлөн өдөр, шөнийн ээлжээр ажиллаж байна. Харин зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын сүүлээр нээхээр төлөвлөсөн” гэв.

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээхэд Хоме плазагийн зүүн хойд талын уулзвар руу дээрээс орж ирж байгаа хөдөлгөөн түгжрэл үүсгэхээр байна. Тийм учраас энэ уулзварыг өргөсгөж, явган хүний хашлагыг татуулан дөрвөн эгнээ болгох ажлыг даваа гарагаас өмнө хийх хэрэгтэй” гээд холбогдох газрууд болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэх, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газарт гүүр бүрэн ашиглалтад орох хүртэл энэ хэсгийн замын зарим уулзваруудад түр гэрлэн дохионы зохицуулалт хийхийг, Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт авто замыг өргөсгөх ажлыг түргэн шуурхай, чанар стандартын дагуу хийж гүйцэтгэхийг үүрэг чиглэл болголоо.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд Их Монгол улсын гудамжнаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпийн гудамж руу буух гүүрэн гарц нь баригдсанаар төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгүүдийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгож, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх эдийн засгийн өндөр үр ашигтай, нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах чухал ач холбогдолтой юм.

Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • шууданч 2019-09-15 11:40:21
    Home plaza aas bolood tehnologiin aldaa uussen bh aa.
  • Hn 2019-09-15 03:53:44
    Dandaa neg iimerhuu dutuu buruu yum hiih yumaa tur zasgiihan, guuren dooguur yavgan hunii zam tavih yumuu shiidej bolmoordoo Sunduigiin homeplazag buulga
  • Yu ve 2019-09-15 03:48:02
    Yavgan hunii zamgui bol neegeed yaahiin
  • muu 2019-09-15 03:12:16
    Явган хүн явдаг зам алгаа хуучин яваад болдог байж
  • Жагаа 2019-09-14 12:58:36
    Монголчууд өөрсдөө барьцийм шиг таахалзаад л.... дургуй хүрмээр. Хитад барилгачдад гүнээ талархав
  • Бат 2019-09-14 08:44:41
    улаан цайм зам хааж барьсан хоме плазаг нурааж замаа чөлөөлөх хэрэгтэй. эс тэгвээс тэнд байнгын түгжрэл үүсэх болно.
  • иргэн 2019-09-14 06:33:37
    хятадууд тулдаа л дуусгаж байх шиг бна туслан гуйцэтгэгч манай компаниудын байгаа царайч дээ хэдэн жолооч механизмын жолооч нар дандаа согтуу ажлын садаа