Жэк Ма:
Онлайн худалдааны хамгийн том талбар "Алибаба"-г үндэслэгч, Хятадын тэрбумтан Жэк Ма өөрийн компаниа орхиж буйгаа өнгөрсөн мягмар гаригт зарласан тухай "Форбес" мэдээллээ.

55 насныхаа төрсөн өдрийг тохиолдуулан тэрээр баярын арга хэмжээгээр компанидаа сүүлчийн ажлын өдрөө үджээ. Жэк Магийн төрсөн өдрийн баярын галын наадам бүхий ёслолын ажиллагаа спортын цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд 80 мянга гаруй хүн цугласан байна.

Тэрээр энэ үеэр тавьсан илтгэлдээ "Макро эдийнн засгийн сорилтууд, технологийн хөгжлийн цаашдын хандлага болоод 5G интернэтийн хурд зэрэг нь бизнесийн ертөнцийн суурь асуудал болно" гэдгийг онцолсон юм. Түүнчлэн ажлаа орхиж буй энэ явдал нь тэтгэвэртээ гарч буй хэрэг биш, харин ч цаг заваа буяны болон ашгийн бус ажилд зориулахаар болсноо зарлажээ.

"Маш олон буруу, байж болшгүй зүйлс дэлхий дээр өрнөж байна. Тиймээс би тэдгээрт  тохирсон нөлөөллийг үзүүлэх болно. Ажлаа өгч байгаа нь тэтгэвэртээ суусан гэсэн үг биш. Би зогсохгүй. "Алибаба" бол миний олон мөрөөдлийн зөвхөн нэг нь байсан" гэж Ма хэлжээ.

Ма-гийн нийт хөрөнгө 38.6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Жижиг стартап компаниас эхэлсэн "Алибаба" өдгөө 462 тэрбум ам.долларын хөрөнгийн үнэлгээтэй болсон бөгөөд борлуулалт нь өнгөрсөн жил 56 тэрбум ам.долларт хүрсэн билээ. Тус компани эрүүл мэндийн үйлчилгээ, соёл урлаг, клауд, хоол хүргэлтийн үйлчилгээгээр хүрээгээ тэлэхээр төлөвлөж байна.

Ма ирэх оны хөрөнгө оруулагчдын хурал хүртэл компанийхаа захирлын зөвлөлд суух юм. Үүнээс гадна тэрээр компанийн захирлуудын зөвлөлийг сонгон шалгаруулах үүрэгтэй гүйцэтгэх захирлуудын тусгай групп болох "Alibaba Partnership" компанид хэвээр үлдэх юм байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ж.Ану
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.