Пауло Бенто ажлаасаа халагдлаа
Португалын хөлбөмбөгийн холбооноос Пауло Бентог сүүлийн тоглолтуудад багаа тун тааруу бэлтгэсэн хэмээн ажлаас нь халоод байгаа. 45 настай дасгалжуулагч  халагдсаныхаа дараа “Би холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ шигшээ багийн тамирчдад асар их нөөц бий. Би тэр бүх боломжийг ашиглаж чадаагүй” гэжээ. К.Роналду, Пепе, Коэнтрау, Нани зэрэг европын томоохон багуудад тоглодог өндөр ур, чадвартай тоглогчидтой Португалийн шигшээ баг Бразилд болсон ДАШТ-д тун тааруу оролцож хэсгээсээ ч шалгарч чадаагүй. Үүний дараа шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг халах асуудал ихээхэн яригдах болсон. Гэвч тус улсын хөлбөмбөгийн холбоо П.Бентог Евро-2016-д оролцох эрхийн төлөөх урьдчилсан тоглолтуудад  харж байсан юм. Харамсалтай нь эдгээр тоглолтуудад Португалийн шигшээ баг тааруу тоглолт үзүүлсэн билээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.