Б.Сугаржаргал кураш бөхийн үнэмлэхүй жинд түрүүлжээ
Киргиз улсад дэлхийн нүүдэлчдийн анхдугаар их наадам энэ сарын 7-14-ний өдрүүдэд зохион байгуулагджээ. Киргизийн алдарт Иссык-Куль нуурын хөвөөнд болсон нүүдэлчдийн удмынхны анхдугаар наадамд манай гаригийн 18 орны 430 гаруй тамирчин хүрэлцэн очиж, төрөл төрөлдөө өрсөлдсөн байна.

Наадмын үеэр нүүдэлчдийн удмынхан алыш буюу бүсний барилдаан, аламан байге хэмээх уралдаан, жорго салыш буюу хурдан морины уралдаан, казак кураш, кок бору  гэдэг тулам булаалдах, кунон чабыш буюу шүдлэн морины уралдаан, кыргыз курош буюу киргизийн үндэсний тоглоом, тогуз коргоол гэдэг хөлөгт тоглоом, эр эниш хэмээх морин дээрх барилдаанууд болжээ.      
Харин манай улсаас улсын начин Б.Сугаржаргал, аймгийн начин О.Болд-Эрдэнэ, С.Дорждагва нарын бөхчүүд, тамирчид оролцсоноос Улсын начин Б.Сугаржаргал казак кураш барилдааны үнэмлэхүй жинд түрүүлж, +100-д хүрэл, алыш бөхийн барилдаанд хүрэл медаль тус тус хзртсэн байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.