Нэгдүгээр цэцэрлэгийн хүүхдүүд цусан суулгац өвчнөөр өвчилжээ
Сүхбаатар дүүрэгт байрлах Нэгдүгээр цэцэрлэгийн хүүхдүүд цусан суулгац өвчнөөр өвчилж, зургаан хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт эхний хүүхдэд өвчний шинж тэмдэг илэрчээ. Цусан суулгац өвчин юунаас болж гарсан талаар НМХГ болон ХӨСҮТ хамтран шинжилгээ хийсэн байгаа бөгөөд хариу нь хараахан гараагүй байна. Мөн эцэг эхчүүд хотын удирдлагуудад хандсан байгаа ажээ. 

Тус цэцэрлэг есдүгээр сарын 01-нээс хойш халуун усгүй байгаа. Халуун усгүй учраас хүүхдүүд гараа угааж чадахгүй бохироор дамжин уг халдвар халдварлаж өвчин авсан байх гэж эцэг эхчүүд хэлж байна.
 
Дээрх зургаан хүүхдээс гадна гэрээр хэвтэн эмчлүүлж байгаа олон хүүхэд байгаа аж. 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-09-16 07:08:59
    Суулгац биш суулга /Үр тариа суулгах юм уу хайшаа юм бэ?/
  • zochin 2019-09-16 03:54:07
    цусан суулгац гэдэг өвчин одоогоор дэлхийд байдаггүй юм. Эсвэл шинэ өвчин илрээ юу. Бичих зүйлийнхээ талаар бага ч болов мэдээлэлтэй болж байж бичих хэрэгтэй