Нийт даатгуулагчдын  40.7  мянга нь уул, уурхай олборлолтын салбарын ажиллагсад байна
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны 2 дугаар улиралд нийт 41.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 675.9 мянган ажиллагсад хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.2  мянгаар, өмнөх улирлаас 1.3 мянгаар өссөн бол ажиллагсад өмнөх оны мөн үеэс 39.5 мянгаар, өмнөх улирлаас 32.7  мянгаар тус тус нэмэгджээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажилчдын 67.4 мянга нь 320000 төгрөг хүртэлх цалинтай, 89.1 мянга нь 320001-500000 төгрөгийн цалинтай, 209.1 мянга нь 500001-900000 төгрөгийн цалинтай, 148.7 мянга нь 900001-1300000 төгрөгийн цалинтай, 42.0 мянга нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай, 119.6 мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагсадыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 320000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагсад 4.5 мянгаар, 320001-500000 төгрөгийн цалинтай ажиллагсад 5.6 мянгаар, 700001- 1100000 төгрөгийн цалинтай ажиллагсад 2.2 мянгаар, 1100001-1500000 мянган төгрөгийн цалинтай ажиллагсад 9.9 мянгаар, 1500001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагсад 12.2 мянгаар нэмэгдсэн бол 500001-700000 төгрөгийн цалинтай ажиллагсад 1.8 мянгаар буурчээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчдын 100.3 мянга нь боловсролын салбарын, 82.3  мянга нь бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын, 76.3 мянга нь төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын, 71.7  мянга боловсруулах үйлдвэрлэлийн салбарын, 46.7мянга барилгын салбарын, 42.9  мянга нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын, 40.7  мянга нь уул, уурхай олборлолтын салбарын, 38.2 мянга нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарын ажиллагсад хамрагдсан бол үлдсэн 26.2 хувийг бусад салбарын ажиллагсад эзэлж байна.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine