Тусгай зөвшөөрөлгүй цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо

НМХГ-ын 70128012 шуурхай албаны утсаар иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Богд хотхоны 402 дугаар байранд байрлах “Мандуугийн найзууд” нэртэй цэцэрлэгт 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шалгалт хийгдлээ. Шалгалтаар  2019 оны 09 дүгээр сарын 03-наас эхлэн сургуулийн өмнөх боловсрол олгох тухай тусгай зөвшөөрөлгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа зөрчилд, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үнэслэн торгуулийн арга хэмжээ авч, сургалтын төлбөрийг буцаан олгуулж, улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар зогсоолоо.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-09-17 10:50:20
    МХГ хэдэн цаас хараад л сууж байгаа. халтар цаас өгчихвөл нэг юм бичээд л нээчихнэ. хэдэн хүүхдүүд л юм заачия гэсэн нь зарим хүнд суртлаас болоод ингэж гацаж
  • Зочин 2019-09-17 09:19:41
    Одоо энэ хэдэн хүүхэдийг яанаа Цэцэрлэг хангалттай бол яая гэхэв Гэртээ цоожилуулж өдрийг өнгөрөөх байх даа МХГ хаахаас өөр ажил байхгүй
  • иргэн 2019-09-17 05:54:56
    Төр нь ажил эрэлхийлж байгаа иргэн ААН-д зөвлөлгөө өгч тусгай зөвшөөрөл авахад нь тэдний өмнөөс төрийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Арай л байна даа.
  • hh 2019-09-17 05:02:59
    төр өөрөө цэцэрлэг барьж чадахгүй байж хааж боохоо л чадна даа