Гишүүд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзана
- Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр 401-р анги дээр очиж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёртой уулзана.

-10:00 цагт: Д.Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яамны нээлттэй өдөрлөг болно. Энэ үеэр Эрүүл мэндийн салбарын бодлого, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, төрийн үйлчилгээг нэг цэгээс авахаас гадна зарим төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч ажиллана.

-10.00 цагт: 1-р хороолол 83-р сургуулийн шинэ спорт заалны нээлт болно. Лавлах утас 9901-0499

10:00 цагт: Хан-Уул дүүргийн Нэхмэлийн байруудад барилгын ажил гүйцэтгэж буй компани тухайн газрын 150 м автозамыг өөрсдийн хөрөнгөөр засаж янзалснаа хүлээлгэн өгнө.

10:00 цагт: "City" tower-т Jobsite.mn ажлын байрны вэб хуудасны шинэ загварын танилцуулга болно.

11:30 цагт: Сангийн яамнаас М-Ойл ХХК-тай холбоотой гаргасан шийдвэрийн талаар хохирогчид мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Тээврийн цагдаагийн газраас дулааны төв шугамын угсралтын ажилтай холбоотойгоор Таван буудлаас Долоон буудал хүртэл гурван цэгт зам сэтэлгээ хийж авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах болсон талаар мэдээлэл хийнэ. Утас: 99779515

11:00 цагт: СЕХ-ны Хурлын зааланд АТОЗ намаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулна. Утас: 88100374

-11.00 цагт: АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "Мэдээлэлгүй байгаа нь авлигад дарлагдахын үндэс" сэдэвт хэвлэлийн хурал зарлаж байна. Хурлаар орон нутагт АТГ-ын ажлын явц ямар түвшинд хэрэгжиж буй болон алдаа дутагдалыг бодит жишээ тоо баримттай гаргах юм байна шүү. Хурал АТГ-ын хурлын зааланд болох юм байна.

-10.30 цагт: Бүгд Найрамдах Өмнөд Судан улсыг зорих манай энхийг сахиулагчид ажиллагааны өмнөх бэлтгэлээ базааж дуусгалаа. Өнөөдөр тэд Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх бөгөөд энэ арга хэмжээ ЗХЖШ-ын жагсаалын талбайд 

- 11.00 цагт: Санхүүгийн зохицуулах хорооноос "Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал" олон улсын хурлын үр дүн, тулгарч буй асуудлыг танилцуулж, сэтгүүлчидтэй өдрийн зоог барина. Хэвлэлийн бага хурал, зоог Blue sky зочид буудлын 2 давхарт болно.

- 12.00 цагт: ЦЕГ-ын Хар Тамхитай тэмцэх газраас хар тамхитай тэмцэх чиглэлээр хийгдэх томоохон ажлууд болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Хар тамхитай тэмцэх газрын дарга мэдээлэл өгнө. МБА-ны 3-р давхарт Хар тамхитай тэмцэх газарт болно.

-16:00 цагт: СЭНГЭРАГИ арт галерейд Үндэсний өв соёл, ёс заншил, уламжлалт баяр наадам, нүүдэлчдийн ахуй амьдралын тухай магтан дуулсан уран зураач Б.Баярт-Одын шинэ уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт: МСНЭ-ээс УИХ-ын гишүүн Ц.Гарамжав болон сэтгүүлч Н.Өнөрцэцэг нартай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. 

11:30 цагт: Сангийн яамнаас М-Ойл ХХК-тай холбоотой гаргасан шийдвэрийн талаар хохирогчид мэдээлэл хийнэ.

Монгол Ньюс мэдээллийн төвд

-12:00 цагт: “ЭЕРЭГ МОНГОЛ” НИЙГЭМД ҮЙЛЧИЛДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАНЫ ТУХАЙ
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-09-18 00:51:37
    76 малны хошного уулзаад ямар хэрэг байдаг юм. тэр нямдорж хурц нарыг дүүжилж эрүүдэж асуу