Хар тамхины хэрэгт холбогдсон гадаад багш УИХ-ын гишүүн Н.Учралын сургуульд хичээл заадаг байжээ
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ сарын 16-ны өглөө 06.45 цагт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс биедээ хар тамхи, мансууруулах төрлийн эм, бэлдмэл авч явсан гадаадын иргэнийг саатуулсан билээ. 

Тодруулбал, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С нь баривчлагдах үедээ НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг зургаан грамм хар тамхины төрөл хадгалж явсан болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн түүний биеэс шээс авч, хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогджээ.
 
Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард аялал жуулчлалын визтэйгээр Монголд ирсэн бөгөөд  УИХ-ын гишүүн Н.Учралын "Royal academy" сургуульд багшилдаг байжээ.

Өөрөөр хэлбэл визний асуудлыг зохицуулаад албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулан багшлуулах гэж байсан гэх мэдээлэл байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 12 2019-09-20 02:43:29
    Нийгэм өтөж иргэд нь эргүүлсэн үхэр монголчууд хохь чинь лалруудаа Энэнд та нар өөрсдөө буруутай
  • Нямка 2019-09-19 11:45:34
    Энэ хар тамхи арай манай улсад дэндлээ. Хайран ирээдүй болсон хүүхэд залуучууд дууслаа шдээ. Хуулийг чангатгах хэрэгтэй байна.
  • Бат 2019-09-18 23:16:38
    Хар тамхи амшигийн хэмжээнд хүрхэд хуулгүй байсан нь нөлөөлөх буюу ард түмэн нь мансуурч дуусаж бид энэ үед нь идэе ууя гэсэн төр буруутай
  • 1456 2019-09-18 04:27:33
    Хмм арай арай ийм юмнуудаар хичээл заалгах гэж дээ...
  • иргэн 2019-09-18 02:43:51
    их хуралд алуурчин эрдэнэ бандааж гантулга жду чин хамтлаг концесчин цаашилбал шезо батзандан болд баасанхуу жавхлан одоо хар тамхичин учрал одоо юу гарах бол
  • иргэн 2019-09-18 02:40:15
    их хурал дээр аавынхаа уеийн хэдэн хегшнийг загнаад л байсан манай улсыг авч явах ирээдуй хойч уе гээд байгаа царай нь энэ дээ
  • зочин 2019-09-18 02:36:31
    бид учралд хүүхдээ ном эрдэм сургах гэж өндөр төлбөр төлж байгаа энэ гишүүд бүр ард түмний нэрээр буян даахгүй л бна даа
  • !!! 2019-09-18 01:38:54
    Ene surguuli nertei Sport hiij Bujig hiisen surguulinzariig haagaachee !!!