Хичээлийн шинэ жил эхэлсэн үед замын ачаалал эрс ихсэж, хүмүүс ажлаасаа хоцрох, хичээл сургуульдаа амжиж очихгүй бухимдал стресс ихтэй байна.
Тэгвэл өглөө, оройд нийслэлийн аль чиглэл илүү их ачаалалтай түгжрэлтэй байдаг талаар танилцуулахад, Энхтайваны өргөн чөлөө, Нарны зам, Залуучуудын гудамж, Их тойруу, Бага тойруу гээд ачаалал ихтэй, түгжирч байна. Замын түгжрэл өглөө 07.00 цагаас эхэлдэг болохоор иргэд цагаа зөв төлөвлөж, аль болох эрт гарвал түгжрэхгүй байх боломжтой.
Мөн орой цэцэрлэг сургууль, ажил тарах үе 18:00 цагаас замын ачаалал эрс нэмэгдэж байна.
Нөгөө талаас иргэдийн ухамсар, замын хөдөлгөөнд оролцож буй соёл түгжрэл үүсч буй шалтгаан болж байна.
Ямар нэгэн байдлаар зохиомол түгжрэлийг үүсгэж, зорчих хэсэг рүү хүн буулгадаг, шалтгаангүйгээр хэт удаан зорчих, хувиараа такси эрхлэгчид зөрчил гаргах нь түгээмэл байдаг аж.
О.Гэрэл
Оллоо.mn