Шилдэг ерөөлч, магтаалчийг шалгаруулна
Ерөөлч, магтаалчдын улсын VII уралдаан Өмнөговь аймагт энэ сарын 23-нд болно.

Тус аймгийн ЗДТГ энэ оныг соёл, урлагийн салбарыг дэмжих жил хэмээн зарласан бөгөөд үүнийхээ хүрээнд улсын уралдааныг зохион байгуулахаар болжээ.

“Монгол ардын аман зохиолын төрөл ерөөл, магтаалыг хойч үедээ уламжлуулан үлдээх, сэргээн хөгжүүлэх нь уралдааны гол зорилго” гэдгийг зохион байгуулагчид онцлов.

21 аймаг, 9 дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газрынхан орон нутгийн хэмжээнд тус бүр нэг ерөөлч, магтаалчийг шалгаруулж, оролцуулах юм байна.

Тодруулбал, шилдэг 30 ерөөлч, мөн тооны магтаалч улсын уралдаанд өрсөлдөнө. Тэндээс шилдэг зургаан уран бүтээлчийг шалгаруулж урамшуулах ажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.