Сэлэнгэ аймагт хууль бусаар алт олборлож байсныг зогсоов

Засгийн газраас томилогдож, БОАЖ-ын сайдаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг  энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллав. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу зарим уул уурхайн чиглэлээр олборлолт хайгуул хийж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл аиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан. 

Энэ дагуу тухайн газар нутагт нөхөн сэргээлт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, цагдаагийн хамгаалалтттай зохион байгуулж ажиллахыг тухайн орон нутгийн удирдлагуудад даалгасан билээ. Ажлын хэсэг 20 гаруй хоногийн өмнө гарсан энэхүү Засгийн газрын албан даалгаврын хэрэгжилтийг газар дээр нь шалгахад зөрчил илэрсэн байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Агуйт гэх газарт  ажлын хэсгийн гишүүд ажиллах явцдаа 47 иргэн хууль бусаар алт олборлож, байгаль орчин сүйтгэж байсантай таарч, цагдаагийн байгууллагад мэдээлж, хүлээлгэн өгчээ. Мөн долоон эксковатор бусад техник хэрэгслийг хурааж, лацадсан байна.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Насанбаттай холбоотой 2019-10-31 09:38:35
    Дархан сэлэнгийн алтны уул уурхай бүгд Насанбат гэдэг дарханы засаг даргын үлдээсэн мөр сүлжээ байдаг шүү. Энэ ухсан газрын ургамал мод хайран хайран
    • яг тийм 2019-10-31 09:39:47
      Энэ газрын ургамал мод газар доорх кг хүрэхгүй алтнаас биологийн болон байгалийн үнэлгээгээрээ даанч өндөр байгаа ш дээ. НАСАНБАТ МАЛАА
  • Иргэн 2019-09-19 01:39:14
    Явж явж орон нутгийн засаг ноёдуудын л хийж байгаа лай даа
    • Mongol 2019-09-19 02:26:54
      Yag ynen aimag sumdiin hural bolon zasag darga nariig arai neg bolovsroltoi yum oilgodog hyneer tavihgyi bol yr dyn ni ene baina
  • иргэн 2019-09-19 00:54:50
    бичил уурхайчид арай л байсан юм аа монголд тер засаг байгаагаа харуулж бна дэмжиж бна нийгмийн хууль байгалийн хуульд захирагдана гэсэн гаргалаа зев шуу