Ж.Батзандан: ШИНЭ нам УИХ тарахыг дэмжиж байна
 Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, Ард нийтийн санал асуулгыг явуулахаар болсон. Ард нийтийн санал асуулга явуулахад 30 шахам тэрбум төгрөг шаардагдахаар байгаа. Тиймээс Ард нийтийн санал асуулгатай хамтатган УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах ёстой гэх байр суурь УИХ-ын гишүүдийн дунд сүүлийн долоо хоногийн турш маргаан дагуулж байна. Хэдхэн сарын өмнө УИХ-ыг тараах асуудалд 15 гишүүн гарын үсэг зурж байсан. УИХ-ын ээлжит бус сонгуулиа хийж, МАНАН, мафиас нэг мөсөн салах уу, үгүй юу гэдэг дээр УИХ-ын гишүүд зогсож байсныг та бүхэн мартаагүй байх. УИХ-д суудалтай гуравхан нам байгаагийн нэг ШИНЭ нам.

ШИНЭ нам байгуулагдаад удаагүй ч гэсэн олон мянган дэмжигчтэй, мянган мянган шударга иргэдийг эгнээндээ нэгтгэсэн цоо шинэ улс төрийн хүчин болж байна. Бид ээлжит бус сонгууль явуулахыг дэмжиж байгаа. МАНАН мафийнхан ээлжит бус сонгуулиас үхтлээ айж байгаа. Иймээс Монголын бүх шударга эх орончид ээлжит бус сонгуульд МАНАН-гийн эсрэг эвсэл байгуулж байгаагаа зарлаж байна. МАНАН мафиас салахын тулд сонгуулийн хувьсгал хийх ёстой гэдгийг ШИНЭ-ээс гаргаж байна. Ээлжит бус сонгууль хийж МАНАН мафиас хамтдаа салъя.

УИХ-ын гишүүн Л.Болд: “Ээлжит бус сонгуулийг ярихдаа буруу өнцгөөс ярьж байгаад харамсаж байна. Засгийн газартай тооцоо хийх, УИХ-д байгаа зарим намуудтай тооцоо хийх өнцгөөс асуудалд хандаж байгааг ШИНЭ нам эсэргүүцэж байна. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр баялагтай эзэн байх зарчмын заалт туссан. Үүнийг үргэлжлүүлээд 60 тэрбумтай, ЖДҮ-тэй УИХ халаагаа өгч, Монголын ард түмэн шийдвэрээ гаргах Үндсэн хуулийн эрхээ эдлэх цаг нь болсон” гэлээ.


П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • . 2019-09-24 12:59:02
    ergvv hog odoo taraad yah yum. ugaasaa daraagiin songuuli boloh gej b.n. zandan metiin iim malaihainuud garaad baigaa uchiraas iim baidald hvreed baigashde...
  • Zochin 2019-09-19 17:19:40
    Ulsiin ix xural tarj baij odoo baigaa xulgaich gishyyd zailj parlament tseverlegdene.
  • ХУУЛЬЧ  2019-09-19 08:47:31
    УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ТАРАХААР АЙЛГААД ХЭРЭГҮЙ,,,, ЗАСАГЛАЛЫН ТАЛААР АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ ТОГТООЛ ГАРГААД ТАР,,,,???