Даваа гарагт шинэ гүүр ашиглалтад орсон. Тодруулбал, Замын цагдаагийн орчмын замын түгжрэлийг шийдэх зорилгоор шинэ гүүрэн гарц барьж, ашиглалтад оруулсан. Гэвч түгжрэл буурахгүй иргэдийн бухимдлыг төрүүлээд буй. Иргэдийн зүгээс энэ түгжрэлийг Хоум Плаза төвтэй холбон тайлбарлаж байна.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй “Сүүлийн үед олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хоум Плаза -н барилгыг надтай холбож минийх мэтээр холбон гүтгэж харлуулах ажиллагаа хэрээс хэтэрлээ. Би барагтай жижиг харлуулах зүйлс дээр юм дуугардаггүй. Цаг хугацаа үнэн мөнийг дэнслэнэ хэмээн итгэж хүлээцтэй ханддаг. Би хариуцлагатайгаар хэлье. Наад барилга чинь надтай огт хамааралгүй. Худлаа мэдээллээ зогсооно уу. Мөн тус байгууллагын удирдлагуудаас нийгэмд үнэн зөв мэдээлэл өгөхийг хүсье. Танайхтай нэр холбогдсоор удлаа. Одоо залхаж байна шүү!!!” хэмээн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

П.ГОО
Оллоо.мн