67 бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна
Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 303 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 52 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 246 бүтээлд патент олгосны 144 нь шинэ бүтээлийнх, 102 нь бүтээгдэхүүний загварынх байна. Харин 2019 оны 8 дугаар сард иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 36 бүтээлд шинээр патент олгосны 22 нь шинэ бүтээлийнх, 14 нь бүтээгдэхүүний загварынх байна.

Шинэ бүтээлд олгосон патентыг олон улсын ангиллаар авч үзвэл, 54 нь хими, төмөрлөг, 44 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 14 нь технологийн төрөл бүрийн арга ажиллагаа, тээвэрлэлт, 32 нь бусад ангилалд хамаарч байна.

Оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар 2019 оны эхний 8 сард 148 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 115 ашигтай загварт гэрчилгээ олгожээ. Харин 2019 оны 8 дугаар сард иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 9 ашигтай загварт гэрчилгээ олгосон байна. Мөн барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 2019 оны эхний 8 сард 3224 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Нийт мэдүүлсэн барааны тэмдгийн 1721 нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байв. Иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 2291 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгож, 499 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан байна. Харин 2019 оны 8 дугаар сард иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 362 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгосон байна.

Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар 2019 оны эхний 8 сард 623 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргаснаас 602 бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна. Харин 2019 оны 8 дугаар сард 67 бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.