Нийслэлийн 169 хороонд ажиллах “Соёлын элч” нарыг бүртгэж эхэллээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшүүлэх, хотын хөгжилд иргэд олон нийтийн оролцоог хангах зорилгоор Улаанбаатар хотын 169 хороонд “Соёлын элч”  ажиллуулах журмыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/939 дугаар захирамжаар баталсан билээ.  

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий “Соёлын элч” нь боловсрол, соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан, тухайн хорооныхоо иргэдийн хүндлэлийг хүлээсэн, олонд танигдсан, үлгэр дуурайлал болсон 18-аас дээш насны иргэн байх юм. “Соёлын элч”-ээр ажиллах иргэдийн сонгон шалгаруулалтыг 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн 10 дугаар сарын 07-ны өдрийг дуустал дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст бүртгэж байна. Хорооныхоо нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд, залуучууд, олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хотын соёлыг төлөвшүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй иргэн та бүхнийг урьж байна.  

Соёлын элчид нэрээ дэвшүүлэх иргэн:

  • Тухайн хорооны иргэдэд танигдсан, хүндлэлийг хүлээсэн 18-аас дээш насны иргэн байх;
  • Боловсрол, соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ажлын туршлагатай байх;

Соёлын элчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэн нь дор дурдсан материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Соёлын элчээр ажиллах хугацаандаа хийж гүйцэтгэх ажлын санал, төлөвлөгөө

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.