Өнөөдөр нийслэлийн хэмжээнд гурван хэсэг газарт зам хаасан байна

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд гурван хэсэг газарт зам хаагаад байгаа билээ. Тодруулбал,

2019.09.20-ны өдрийн 23:00 цагаас 2019.09.22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд 32-ын уулзвараас 7 буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг бүрэн хааж Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил хийнэ.

2019.09.21-ний 09:00-16:00 цагийн хооронд “Эв нэгдэл” Улаанбаатар Дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах тул Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас зүүн тийш Амгалангийн төмөр замын гарам хүртэлх замыг хаана.

2019.09.21-ний 23:00 цагаас 2019.09.22-ны 06.00 цагийн хооронд Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, 10-р хорооллын авто замын борооны ус зайлуулах шугам хийж гүйцэтгэх зорилгоор тус хэсгийн замыг түр хааж шугам угсралтын ажил хийх тул тус тус хаагаад байгаа.

Зам хаасантай холбоотойгоор яг одоо 17, Хайлаастын зам, 7 буудал, Дарь-Эхээс дамбадаржаа, сэлхи чиглэлийн зам ачаалал ихтэй байна. Хэдийгээр замын цагдаа ачааллыг бууруулахаар зохицуулалт хийж байгаа ч жолооч нар явган хүний замаар их хөдөлгөөнд оролцож урсгал сөрөх зэрэг зөрчил гаргасаар байна.

Тиймээс жолооч нар хөдөлгөөнд соёлтой, анхаарал болгоомжтой оролцно уу.







С.Жангар

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дампуу төр засаг!!! 2019-09-22 00:32:44
    Өчигдөр 5-7 буудлын зам хааснаас болоод ёстой аймшигтай юм болж байнаа!! Зун энэ ажлаа хийж байхгүй яасан юм бэ?? Хайлааст-Чингэлтэй хооронд 100% гацаа!!!