Урт хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулна

Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэхээр болсон.

Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах ажлын хүрээнд зургаан сарын хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү 15.0 хувь байсныг зээлийн хугацааг нэг жил, хүүг 12.0 хувь болгон 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ оны нэгдүгээр сарын 16-наас эхлэн нэг жилийн хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон дахин бууруулсан билээ.
 

Харин 24 сараас дээш хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү 18 хувь байгааг бууруулах хүсэлтийг ахмадууд байнга гаргадаг. Иргэдээс ирсэн хүсэлтийг харгалзан холбогдох яам арилжааны банкуудтай урт хугацаанд хамтран ажилласны үр дүнд аравдугаар сарын 1-нээс эхлэн 18 хувийн хүүтэй олгож байсан зээлийн хүүг 15.6 хувь болгон бууруулах, хугацааг 24 сар болгох боломж бүрдсэн байна.

Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сараас зээлийн хүүг дахин 2.6 пунктээр бууруулж 13.0 хувь болгохоор арилжааны банкуудтай санал нэгдсэн болно. Харин 12 сар хүртэлх хугацаатай зээлийн тухайд 10 хувийн хүүтэйгээр олгох ажлыг үргэлжлүүлнэ.

Мөн ахмад настны нийгмийн баталгааг хангаж, амьжиргааны тогтмол орлоготой байлгах зорилгоор тэтгэвэр барьцаалсан зээлийн дээд хугацааг 24 сар болгосноос гадна тэтгэврийн 70 хувийг зээл болон хүүнд төлж, 30 хувийг өөрт нь тэтгэврээр олгож байхаар шийдвэрлэсэн.

Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулснаар өнгөрсөн хугацаанд нийт 284 761 тэтгэвэр авагч 280.1 тэрбум төгрөгийн зээлийг бага хүүтэйгээр авч, 6.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн ба ийнхүү зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулснаар илүү эерэг үр дүн гарна гэсэн хүлээлт байгаа.

С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Думаа 2019-09-22 00:23:23
    12-16 онд АН төр барихдаа 650000 Ман 16-19 онд 59000 одоо нэдийг нэмэхийг харж л сууна
    • Цээгий 2019-09-25 23:57:20
      Хоёр нам 2 лаа хорь хорин мянга нэмсэн. Одоо ядаж 90000 нэммээр байна. Мах сүү байрны мөнгөө дийлэхгүй байна.
  • Бат 2019-09-22 00:11:41
    Тэт/ хүү буруулах Олон боломж байсан даатгалын мөнгө банкуудад хүүгүй байрших гол буруутан АН-ын дарга Эрдэнэ энэ хүн н/д хөрөнгөөр олон ордог барисан идсэн