Өнөөдөр Улаанбаатарт 25 хэмийн дулаан байна
Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун, дулаахан байна.

2019 оны 09 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 24-29 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.
 
2019 оны 09 дүгээр сарын 23-наас 09 дүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
 
Энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.