УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах уу
Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд хориг тавьжээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг ард түмнээсээ асуухаар УИХ-ын гишүүд санал нэгдсэн тогтоолын төсөл баталсан. Харин Ерөнхийлөгч үүнийг дэмжсэнгүй. Ерөнхийлөгчийн Энэтхэгт хийх албан ёсны айлчлал эхлэхтэй зэрэгт УИХ-ын даргад түүний хориг хүрлээ.

Тус хоригт “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг хууль зүйн зөрчил маргаангүй явуулбал зохих талаар миний бие 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Е/37 дугаар албан бичгээр Улсын Их Хуралд сануулан, удаа дараа анхааруулсан боловч үл ойшоон, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг илэрхий зөрчсөн байдлаар Үндсэн хуулийн асуудалд хандсаныг хүлээн зөвшөөрөх аргагүй байна. Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зохих шаардлагыг хангаагүй, уг хуулийг илэрхий зөрчсөн байдалтай байна. Иймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон ард нийтийн санал асуулга явуулах үйл ажиллагааг хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзэн 73 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна” гэжээ. 

Ерөнхийлөгчийн Ард нийтийн санал асуулгыг явуулах тогтоолд “Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих үү, парламентын засаглалыг дэмжих үү” гэсэн асуултыг нэмэхийг санал болгосон. Гэвч Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахгүй үндэслэлгүй, хэлэлцэх асуудал нт тусгагдаагүй хэмээн үзсэн юм. Үүний дараа Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа татан авч байгаагаа мэдэгдсэн. Харин энэ удаад Ард нийтийн санал асуулга явуулахад хориг тавилаа.

УИХ 14 хоногийн дотор Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээ шийднэ.

Уг нь өнгөрсөн долоо хоногт хоногт Ард нийтийн санал асуулга явуулах хугацааг зарлан тунхаглах тогтоолын төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн байв. Харин энэ долоо хоногт   Ард нийтийн санал асуулга явуулах хугацааг хэлэлцэхээс өмнө  Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нь.
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Home plaza giin tugjiree 2019-09-24 05:10:01
    Home plazaagiin tugjireeg arilgahaar baga zereg urgutgul hiij baigaa yam bna tugjireeg arilgii gevel yadaj home plaza delguuriin ar taliin zamiin zogsooliig buh...