Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ
Одоогоос олон жилийн өмнө уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаанд тавьж, хуурамч гарын үсэг бүрдүүлэн их хэмжээний мөнгө авч, хувьдаа завшсан “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүд холбогдох хэрэг удаан шалгагдсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр энэ сард хэрэгсэхгүй болов.

Цагаан захтнууд ингэж л ял завшдаг юм байна. Цаг хожиж, хугацаа уртасгаж байгаад л хуулийн цоорхой ашиглаж хэргээ хэрэгсэхгүй болгодог олон жишээний нэг нь Ш.Батхүү боллоо.

Тодруулбал, одоогийн мөрдөж буй хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр гэмт этгээдүүдэд ял завших боломж олгож байна гэдэг шүүмжлэл гарсаар байгаа. 

Ялангуяа авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд ийм замаар ял завшаад байгаад олон нийт дургүйцээд байна.
Албан тушаалтнуудын холбогдсон хэргийг урт удаан хугацаанд шалгаж, шүүхийн шатнаас мөрдөн байцаалтад буцаах хооронд хөөн хэлэлцэх хугацаа тоологдсоор анхан шатны шүүхийн шийдвэр гарахын өмнөхөн энэ хугацаа дуусч, хэрэгсэхгүй болж байгаа юм. "Жаст"-ын Ш.Батхүүгийн холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа энэ сард дууслаа.
Одоогоос зургаан сарын өмнө Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж, Ш.Батхүүгийн өрийг төлсөн. 

Ийнхүү  сүүлийн 10 гаруй жил яригдсан “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан луйврын хэрэг намжмал байдалд орсон юм.

Уг хэргийн эзэн, хэнгэргийн дохиур гэх Ш.Батхүү хуулийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл өнөөдөр хариуцлагаас мултарлаа.

Түүний хувьд  2009 онд “Эрдэнэт”-ийг барьцаалж гадны банкнаас 109 сая ам.долларыг гаргуулж авсан байдаг. Ингэхдээ бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэх асуудал нь даамжирч Монгол Улсын Засгийн газар Арбитрын шүүхэд дуудагдаж аргагүй эрхэнд Засгийн газрын Эрсдлийн сангаас өрийг нь тэглэсэн.

Яагаад хувь хүний гаргасан алдаа, хууль бус үйлдлийнх нь өмнө Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж. За яах вэ, өрийг нь тэглэлээ гэхэд өнөөдөр тэр хүн эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл тэгсэнгүй. Харин ч эрх чөлөөтэй явна.

Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэрэг үйлдэгдсэн буюу 2009 оноос эхлэн тооцогдоно . Түүнээс хойш 10 жил гэхээр өнөө жил дуусчихаж байгаа юм.

Иймэрхүү замаар хэчнээн алба хаагчид авлига хээл хахууль, албан тушаалын хэргээ хаацайлж, хариуцлагаас зугтаж мултрахыг үгүйсгэхгүй юм.

Дашрамд дуулгахад, Хууль зүйн сайд Ц.Нямдорж Эрүүгийн багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.

Түүний өргөн барьсан хуулиудын нэг болох Эрүүгийн хуульд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцох асуудлыг өөрчлөн тусгасан байна.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Анхбаяр 2019-09-26 01:41:44
    хятадын тагнуул Нямдорж Монгол улсад мөн ч их хорт бодлого явуулж байна даа.
    66.181.178.203
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-09-24 14:17:04
    Хэ хэ гоё бүгдээрээ идье яадаг ч үгүй сайхан баярлалаа Батхүү Баяр Ганзориг багш нарт аа
    202.126.88.59
    Мэдэгдсэн Хариулах
  • Сурагч 2019-09-24 07:07:27
    10 а ангийн онцын эзэн ийм болох гэж.
    202.126.88.222
    Мэдэгдсэн Хариулах
  • Бэхбат 2019-09-24 06:21:04
    Нямдорж байгаа цагт хулгай луйвар муу муухай бүхэн цэцэглэнэ.Та нар түүнийг шударга хүн гэж боддог дэндүү гэнэн хүмүүс ээ.
    45.117.32.130
    Мэдэгдсэн Хариулах
  • ард түмэн 2019-09-23 23:54:27
    дэндүү байна,улсыг хохиролгүй болго
    150.129.142.176
    Мэдэгдсэн Хариулах
  • нуух хэрэг алга 2019-09-23 23:47:45
    Ц. НЯМДОРЖ санасандаа хүрч хэргийг хэрэгсэхгүй болголоо. МОНГОЛын хамгийн шударга хүн ийм л байна. БЭЛЭН хуулийг жил дарж байгаад хэргийг хэрэгсэхгүй болгож ча...
    103.26.193.172
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2019-09-23 11:56:52
    Ийм хууль батлагдах гэж байхад өнөөх төр ард түмний төлөө насаараа зүтгэж хэдэн арван жил хуулийн сайд хийсэн Нямдорж хаана юу хийж явсан бэ?Нямдоржоо хариу өг?...
    66.181.181.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Нямка 2019-09-23 11:30:31
    Хохь чинь ээ
    66.181.189.15
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-09-23 10:41:23
    zugeer ingeed duusna gej bitgii bayarla muu turiin khulgaichuudaa. Bigdii chini yallakh tsag udakhgui irne...
    202.9.43.194
    Мэдэгдсэн Хариулах
  • нэр 2019-09-23 09:20:52
    Нямка хууль дарсаны улмаас гэмт хэрэгтэнүүд ялаас мултарч. Бас 76 гишүүн болон ерөнхийлөгчид хууль санаачлах эрх нь нээлттэй байгаа. Тэд яагаад дуугүй байв
    66.181.181.171
    Мэдэгдсэн Хариулах
    •  2019-09-23 09:27:20
      нямдоржийг хутгалж алаад, хэрэг хөнгөрсөн татагдаагйү хүмүүстийг шахаж хэргийг үүрүүлээд, үүрэхгүй бол ойлгомжтой ш д д д д
      202.131.227.178
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-09-23 08:43:28
    гоё хөгжилтэй улс шүү тэ 3 сая үхэрнүүдээ
    122.201.21.252
    Мэдэгдсэн Хариулах
  • нуух хэрэг алга 2019-09-23 07:40:03
    Нямдорж хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх хуулиа сайн даржээ. САНАСАХНДАА ч хүрлээ. Шударга царайлсан луйварчид МАН олон байна. ГЭХДЭЭ БАТХҮҮ өрөө төлөх ёстой
    103.26.193.200
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-09-23 04:57:04
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    202.9.42.234
    Мэдэгдсэн Хариулах
    • ЯГ ҮНЭН!!! 2019-09-23 23:41:00
      Өөр зам байхгүй болжээ!!! Гэтэл эд нар ард түмний хяналт орохоос үхтэлээ айдаг учраас 2 танхимтай парламент байгуулахгүй л дээ!!! АН ч ялгаагүй!!!
      66.181.161.63
      Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2019-09-23 04:35:59
    НЯМДОРЖ ГУАЙ ТЭНЭГТЭЭД БАЙГААРАЙ??? НЭГ ИХ ХУДЛААГААСАА ШУДАРГА ДҮР ЭСГЭЧИХЭЭД МОНГОЛЫГ ДАНДАА ХОРЛОСОН ЮМ ГАРГАЖ БАЙХ ЮМ??? ЭНЭ ХУУЛИА ЦУЦАЛ???
    124.158.95.14
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-09-23 04:31:25
    Ард түмнийг бол доромжилчих юм аа, нээрээ
    203.91.116.118
    Мэдэгдсэн Хариулах
  • pizda yumdaa 2019-09-23 04:23:25
    mongol ter 30 ger buld heden uyeree darluulj bndaa uneheer heleh ch ug alga nyamdorj gej hun bol heden uyeree tuluud barahgui nugelten bolj bndaa
    119.40.103.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Mamba 2019-09-23 04:13:27
    Энэ хүн өр төлбөрөө аль хэдэн жилийн өмнө барагдуулчихсан. Хадгаламж гэж том банк байсныг нь төр аваад Төрийн банк болгосон.
    107.167.116.80
    Мэдэгдсэн Хариулах
  • өвгөн 2019-09-23 03:19:04
    Даанч дээ.эх орон, эгэл түмнээ хорвоогийн хог шаарууд Батхүү, Н.Батбаяр, Гарамгай баатар ... бусдад иинхүү доромжлуулж байх гэждээ. эсэргүүцэн тэмцээч залуусаа
    202.131.227.51
    Мэдэгдсэн Хариулах
  • Жир иргэн 2019-09-23 03:14:23
    Дууссан. Нямка өөрчлөлтөө өргөн барьсан. Энэ Нямкаг шалгавал чөтгөр ч цочих байхдаа
    202.9.42.47
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2019-09-23 02:56:58
    Арай ч дээ. Ийм ч төр засаг байх гэж, Ийм ч хууль байх гэж. Монголын ард түмэн луйварчид хэмээх чонуудын хоол болоод дууслаа. Монголд төр засаг байна уу
    103.9.89.18
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2019-09-23 02:46:00
    Батхүү хуулийн дагуу бол ялгүй. ха ха ха. Бүхэл бүтэн 10 жил энэ хуулийнхан, АТГ нар юу хийж байсан байна а. Ийм байгууллагаар яадаг юм бэ? Дарга цэрэггүй соль...
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Азтан... 2019-09-23 02:38:35
    kkk ... Дуусцан уу
    202.179.24.58
    Мэдэгдсэн Хариулах