133 дугаар сургуулийн асуудлыг шийдэж өгөхгүй бол үйл ажиллагааг нь зогсоохыг хүслээ
Баянзүрх дүүргийн 26-р хорооны хүүхдүүд 133 дугаар сургуульд дөрвөн ээлжээр хичээллэж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэд “Сургууль барих газрыг чөлөөл”, “Нийслэлийн Засаг дарга энэ асуудалд анхаарлаа хандуулаач”, “Хүүхдэд зориулсан газрын асуудлыг даруй шийдвэрлэ”, “Хүүхдийн эрх ашгийг хүндэтгэ” гэсэн уриа лоозон барьсан харагдав.

Ахмад багш Батцэцэг “Миний хувьд биологийн багш мэргэжилтэй. Боловсролын салбарт 41 дэхь жилдээ ажиллаж байна. Манай сургуулийн нөхцөл байдал өнөөдөр эхэлсэн юм бишээ. Олон жил үргэлжиллээ. Эцэг эхчүүд шат шатны байгууллагад ханддаг ч сайд албан тушаалтнуудын гаргаж байгаа бичиг баримт нь өнөө маргаашаа аргацсаан хариу байдаг. Гурван жил болохдоо энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна.

Өнөөдрийн байдлаар “Монгол тэмүүлэл” сургуулийн 1,2 дугаар давхарт нь 13 ангид 43 бүлгийн 4 ээлжээр хичээллүүлж байна. Тэвчээртэй явж байгаа ч багш ажилчдын эрх ашиг хохирлоо. Өглөө гэрээсээ 2-3 автобус дамждаг багш нар эртдээ 05 цагт гэрээсээ гарч, орой 23.00 цагт гэртээ орж байна. Хөдөлмөрийн хуулинд заасан эрхээ эдэлж чадахгүй байна.

Энэ асуудлаар эцэг эхийн төлөөлөл Б.Батдэлгэр маш их явж байгаа. Гэвч эцэг эхчүүдэд буруу өгөөд байна.

70 гаруй багш, 1800 сурагч нар байна. Багш нар самбарын өмнө эргэх боломжгүй нэг ч компьютер самбар шохой, ширээ сандал ч байхгүй. Энэ бол боловсролын системийн эмгэнэл биш гэж үү. Гурван ээлжинд явж байгаа багш нар эрүүл мэндээрээ хохирох ёстой юу. Илүү цагаар ажиллалаа гээд илүү цагийн урамшуулал авч чадахгүй байна.

Тиймээс сэтгүүлч та нарыг холбогдох удирдлагуудад нь болж байгаа асуудлыг хачир давсгүйгээр хүргэж, дамжуулж өгөхийг хүсье. Тэд өөрсдөө ирээд үзээчээ, хараачээ. Нэг анги 50 хүүхэдтэй, агааржуулалт байхгүй. Цонхны тавцан дээр сууж хичээллэж байна. Ийм ачаалалтай ажиллахаар нөгөө халдварт өвчин, амьсгалын замын халдварт өвчин гарвал хэн хариуцах юм бэ” гэлээ.

Эцэг эхийн төлөөлөл “Монгол тэмүүлэл”-ийн эцэг эхчүүд багш нар хоорондоо муудалцсан зүйл байхгүй. Хэзээ шийдэгдэх нь мэдэгдэхгүй хоорондоо албан бичиг шидэлцсээр байтал сурч байгаа хүүхдүүд хохироод байна шүү дээ. Чулуунбаатар сайд байхдаа “Монгол тэмүүлэл” сургуульд манай 600 гаруй хүүхдийн сургуулийг өгчихсөн байсан. Тэгээд одоо биднийг хооронд арсалдуулж муудалцуулж байна.

Үнэхээр болж бүтэхгүй байгаа бол энэ сургуулийн үйл ажиллагааг нь зогсоо. Ард түмнийг хоёр хуваах увайгүй аргаа зогсоо. Сурах нөхцөл боломж бололцоогоос болж хүүхдүүдийн хичээл хоцрогдвол яах вэ. Багш нар болж бүтэхээрээ сайн ажиллаж байгаа ч орчин нөхцөл хэцүү байгааг та нар харж байгаа биз дээ.

Багш нар сургалтыг таслахгүй гэсэндээ хүүхдүүдэд хичээл лекцийг нь цаг тухайд нь орж байгаа. Багш нар өөрсдийнхөө эрх ашгийг хойш нь тавьж кордиорт хүртэл сургалтаа өгч байна. Багш нар эхнээсээ өвдөж эхэллээ. Хими, биологийн багш нар ганцхан багштай. Тэд явбал оронд нь ямар ч багш байхгүй” гэлээ.

Иргэн Б.Батдэлгэр “Манай 26 дугаар хороо улсын ганцхан сургуультай. Гэтэл хүүхдүүд нь энэ сургуульдаа сурч чадахгүй. Монгол Улсын сургуульд байх стандартаас долоон дор орчинд 4 ээлжээр сурч боловсорч байна. Улсын хэмжээнд 4 ээлжээр хичээллэж байгаа ганцхан сургууль. Улсын гэх ганц цэцэрлэг байхгүй. Улсын гэх тодотголтой ганц сургууль нь “Монгол тэмүүлэл” сургуультай нэг байранд ачаалалтай хичээллэнэ.

Миний хүүхэд нэгдүгээр ангид ороод 4 ээлжээр хичээллэж байна. Уг нь 4-5 цаг хичээлд суух ёстой байтал  2 цаг ороод бусдыг нь гэртээ нөхнө. “Монгол тэмүүлэл”-ийг өөр сургууль руу нүүлгэж өгөхийг эцэг эхчүүд удаа дараа шаардсан ч салбар яам болоод холбогдох газрууд нь тоохгүй юм, хүлээж авахгүй байна.

Төр засгийн бодлогогүй шийдвэрээс болж манай хороонд "Монгол тэмүүлэл" сургуулийг байлгах шийдвэр гаргасан тухайн үеийн Боловсролын сайдын буруутай шийдвэр юм.

Үнэхээр энэ үүсээд байгаа асуудлыг салбарын яам нь шийдэж чадахгүй бол үйл ажиллагааг нь зогсоогооч. Багш иймэрхүү зарчмаар цаашид ажиллах боломжгүй, сурагчид ч сурах боломж нөхцөл алга. Хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд үнэ төлбөргүй сурах эрхээ эдэлж чадахгүй байна. Ирэх сарын 01 гэхэд дээрх сургуулийг нүүлгэх болов уу гэж харсан ч энэ худлаа болж таарлаа. 

Хүүхдийн эрх асар ихээр зөрчигдөж байгааг эцэг эхчүүд бид зүгээр хараад суухгүй тул ийнхүү бухимдлаа илэрхийлж байна” гэв.

Дөрвөн ээлжинд багш нар ажиллаж байгаа болохоор ар гэртээ гаргах цаг зав боломж алга. Өглөө 08 цагт ирчихээд орой 22.00 цагт гэртээ харихаар залуу хүмүүсийн ар гэр, нөхөр эхнэр яаж ойлгох юм бэ. Тиймээс залуу багш нар сургуулиас гарч гэр бүлээ бодож байна.

Харин сурагчдын сургалтын тухайд гэвэл сурагчид муудаж хичээлээсээ хоцорсон зүйл байхгүй шүү. Түүнээс гадна жил бүр тус сургуулийн төсвийг танадаг. Цалингийн төсөв, урамшуулал асуудалтай болсон. Хамгийн гол хүн ам ихтэй энэ хороонд заавал цогцолбор сургууль байх ёстой. Нэг сургуулийн хатавчинд байх ёсгүй хэмээн хэвлэлийн хурал хийсэн тэд онцлов.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-09-23 07:51:10
    Монгол тэмүүлэл сургуулийг хөөж зайлуул
  •  2019-09-23 04:57:19
    ийм зүйлийг шийдчиж чадахгүй МҮҮН Яам огцорч цоо шинээр зохион байгуул. бослого гарх дээр тулчихсан үед шууд тэслэгч дарь болно шүү.