Нийслэлийн иргэдийн спортын VIII наадмын cпорт явган аялалын тэмцээн боллоо

Нийслэлийн Иргэдийн спортын VIII наадмын Спорт явган аялалын тэмцээн 2019.09.20-ны баасан гарагт “Улаанбаатар – Үндэсний цэцэрлэг хүрээлэн – Богд Хаан уулын зам – Туулын гүүр - Баянзүрхийн товчоо -  Баянзүрх хайрхан – Хар усан тохой - Улаанбаатар” чиглэлээр аялахдаа машинаар 40 км, уулын аялалын А, Б ангиллын 10 км замыг тууллаа.

Спортын 8 төрлөөр 5 үе шаттай явагддаг энэхүү наадам нь Нийслэл хот үүсч байгуулагдсаны 380 жилийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулагдсанаараа онцлогтой.

Нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 117 баг тамирчид /баг тус бүр 6 эрэгтэй, 6 эмэгтэй, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй/ спорт явган аялалын тэмцээнд оролцохын зэрэгцээ “Газрын зураг дээр зай чиглэл тодорхойлох”, “Байгальд нуувч илрүүлэх”, “Холимог буухиа” /техник тактик, хөгжилтэй буухиа хосолсон/ гэсэн 3 төрлийн тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин амжилттай өрсөлдсөнөөс:

1-р байрт Ц.Рэнчинхорлоо дасгалжуулагчтай, Д.Авирмэд ахлагчтай Баянзүрх дүүргийн 5-р хороо

2-р байрт Т.Дэмбэрэл дасгалжуулагчтай Б.Энхбаяр ахлагчтай Сонгино-хайрхан дүүргийн 3-р хороо

3-р байранд Ш.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай, С.Энхбаатар ахлагчтай Чингэлтэй дүүргийн 16-р хороо

4-р байранд О.Батсаруул дасгалжуулагчтай, Г.Батбаяр ахлагчтай Налайх дүүргийн 5-р хороо

5-р байранд А.Хоролсүрэн дасгалжуулагчтай, Ц.Цогт-Од ахлагчтай Сүхбаатар дүүргийн 18-р хороо

6-р байранд Ж.Оюунтуяа дасгалжуулагчтай, Б.Энхбаатар ахлагчтай Хан-Уул дүүргийн 7-р хороо 

7-р байранд Д.Чагнаадорж дасгалжуулагчтай, Д.Алтангэрэл ахлагчтай Баянгол дүүргийн 22-р хороо

8-р байранд Г.Тэмүүлэн дасгалжуулагчтай, Г.Хүдэрчулуун ахлагчтай Багахангай дүүргийн 1-р хороо

9-р байранд С.Сарантуяа дасгалжуулагчтай, Г.Батжаргал ахлагчтай Багануур дүүргийн 3-р хороо тус тус шалгарлаа гэж Нийслэлийн Спортын хорооноос мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-09-23 11:01:52
    Арын хаалгаар тавигдсан хувийн ашиг сонирхолтой, мэргэжлийн бус хүмүүс төрийн энэ сайхан албаны нэрийг авах юмгүй болгож байна даа. Яана даа харамсмаар юм.
    • Зочинд зочингоос 2019-09-23 14:34:53
      Утасны цаанаас хүн шүүмжлэгч, учирыг нь олоогүй байж хэт туйлшрагч байна шүү өөрөө
  • evropoos 2019-09-23 10:00:42
    Eronhii saidaa bid TSergiin surguulid baihdaa iimerhuu nusnuudiig yadag bailaa odoo tsag oor bolson ch gelee iim huneer ooriigoo yadaj manuulj bna gej uu arai...
  • зочин 2019-09-23 06:56:27
    аХ ДҮҮ, ХАМААТАН САДАН, НАЙЗ НӨХДӨӨР НЬ ДҮҮРЧИХСЭН ТӨРИЙН АЛБА БАЙХАД ЯАЖ Ч ШУДАРГА ТӨР БАЙХ ВЭ ДЭЭ
  •  2019-09-23 05:59:41
    ялтан гэмт хэрэгтэнгүүдээс бүрэлдсэн ИХ юм чинь, хуугаар нь шоронд илгээж шороонд булж байж л төрийн ажил зөв зам руугаа орно. хуучин гишүүдийг бүү дэмж сонго_ ...
  • зочин 2019-09-23 05:56:45
    МАНАН бүлг-н үл бүтэх нөхдөөсөө салж үзээч ЕС.МУ-н Төр ариун бх ёстой!Хэн нэгэн жулик-н орогнодог газар биш байлтаа,ядаж ард иргэдээ хүндэтгэж цэвэрлэгээ х-гээч...