Алтай таван богдод алга болсон америк иргэнийг эрэн хайж байна
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн Алтай таван богд ууланд авиралт хийгээд буцаж ирээгүй иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Тодруулбал, тус аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т АНУ-ын харьяат иргэн П /40 настай, эрэгтэй/ энэ сарын 18-ны өдөр Алтай таван богд ууланд авиралт хийгээд, 20-ны өдөр буцаж ирэх байсан ч сураггүй алга болжээ.

Энэ тухай мэдээллийг есдүгээр сарын 21-ний өдрийн 22:11 цагт аялал жуулчлалын “Алтай тур” ХХК-ийн ажилтан К Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч, 1 автомашинтай 09.22-ны өдрийн 05:00 цагт Алтай таван богд уулын чиглэлд явж, мөн өдрийн 17:30 цагт тус уулын Хаалт гэдэг газар буюу Вест кампэд очиж хоножээ.

Өнөөдөр буюу есдүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цагаас эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн байна. 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.