Сурталчилгаанд ашиглах цахим хуудсыг ХХЗХ-нд заавал бүртгүүлнэ

Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар дугуй ширээний уулзалтыг Хэвлэл мэдээллийн зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, хуульч, судлаачдын дунд зохион байгууллаа.

Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа “Өмнөх 2016, 2017 онд сонгууль зохион байгуулсан хууль эрх зүйн орчин өөрчлөгдөж байгаа. Тухайлбал, цахим орчинг сонгуулийн үеэр хэрхэн ашиглах талаар тусгасан байгаа. Мөн телевиз, радиогоор явуулах сонгуулийн сурталчилгааны хугацаа өмнө нь хоногт 60 минутаас хэтрэхгүй байсан бол шинэ зохицуулалтаар мэргэжлийн байгууллагаас гаргасан санал хүсэлтээр хоногт 120 минутаас хэтрэхгүй байна гэж тусгасан. Өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооноос хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдэгдэл хүлээн авч, зөвшөөрөл олгодог байсан. Харин шинэ зохицуулалтаар энэ ажлыг Харилцаа холбооны зохицуулагч хороо хариуцдаг болсон. Сонгуулийн сурталчилгааны үеэр олон нийтийн цахим сүлжээ ашиглахдаа нам, эвсэл, нэр дэвшигчид пэйж хуудас ашиглахаар бол заавал Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлнэ. Мөн пэйж хуудсаараа сурталчилгаа явуулахдаа олон нийтийн сэтгэгдлийг оруулахгүй байх тохиргоо хийнэ. Хууль зөрчвөл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэлээ.

Хуульд зааснаар нэр дэвшигч болон нам эвсэл тус бүр нэг цахим хуудастай байж болно.

Эх сурвалж: www.polit.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дорж 2019-09-23 12:38:59
    ХХЗХороо соц нийгмийн үеийн ГлавЛитийн оронд гарч ирж байгаа юм уу?
    • Зөв өө 2019-09-23 18:22:53
      Зөв өө. Тэгэхгүй бол давагдорж азаргалаад ороод ирнэ ккк