Улсын болон хувийн зарим сургуулиуд цайны газаргүй байна
Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд төрийн өмчийн 138 сургууль, төрийн бус өмчийн 99 сургууль, нийт 237 сургуулийн 1-5 дугаар ангийн 160000 орчим  сурагч Үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байна.
 
2018-2019 оны хичээлийн жилд хийсэн төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх  шалгалтын дүнгээс үзэхэд,
 
Шалгалтаар илэрсэн зөрчлүүд:
 
Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 138 сургуулийн 74 буюу 53.6 хувь зориулалтын, 59 буюу 42.7 хувь зориулалтын бус цайны газартай, 5 буюу 3.6 хувь цайны газаргүй байна. Төрийн бус өмчийн 90 сургуулийн 21 буюу 23.3 хувь нь зориулалтын, 62 буюу 68.8 хувь нь зориулалтын бус цайны газартай, 7 буюу 7.7 хувь нь цайны газаргүй байна.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 75, 15,63, 7, 18, 26, 34, 41, 60, 114, 115, 118, 130, 135, Арвист хангай, Орхон хасу, Оном, Шинэ өнөөдөр, Шинэ зуун билиг, Алтан босго, Чингэлтэй дүүргийн 17, 57, 39, 5, 117, 50, Сонгинохайрхан  дүүргийн 107, 9, 42, 134, 129, 121, 74, 62, 124, Баянзүрх дүүргийн Баянзүрх, Амгалан,Шавь цогцолбор, 102,53, 79, 85,  Баянгол дүүргийн 28, 47, 51, 113, Гурван тамир, Жаргалан, Лидер, Номч, Номун далай, Оюуны нахиа, Сүхбаатар дүүргийн 1, 35, 45, 71, Спортын төв сургууль, Шинэ үе, Үй цай, Галакси, Хоббисургууль зориулалтын бус цайны газартай байна. ХаринБаянгол дүүргийн 19, Сэтгэмж цогцолбор, Төгс билиг, Соёмбо, Баянзүрх дүүргийн 136, Сүхбаатар дүүргийн Кингс кидс, Ертөнц, Номын гялбаа, Хан-Уул дүүргийн 10,59 сургууль цайны газаргүй байна.

Нийт цайны газруудын 28 буюу 23 хувь нь Хүүхдийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийн өмнө Мэргэжлийн хяналтын байгууллагаар хуульд заасан шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргуулаагүй байна.  

Тухайлбал, Баянгол дүүргийн Эрдмийн ундраа цогцолбор, Оюуны ундраа цогцолбор, Монгени, 141, 73, 51, Шинэ-Эрин, Шинэ-Эхлэл, Баянзүрх дүүргийн 53, 127, Сонгинохайрхан дүүргийн 9, Ирээдүй цогцолбор, Сүхбаатар дүүргийн 25, 45, 71, Хан-Уул дүүргийн  26, 34, 60, 75, 115, 130, 32-р сургууль байна.
 
Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн, бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрэн бүрдүүлээгүй, бүртгэл хөтлөөгүй байна.

Тухайлбал: Баянгол дүүргийн Оюуны ундраа цогцолбор, Монгени, Шинэ Эхлэл, Баянзүрх дүүргийн 84, 88, 33, 127, 120, 85, 97, 48, Сонгинохайрхан дүүргийн 107, 65, 122, Ирээдүй цогцолборын 1,2-р дунд сургууль, Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн Тайж язгууртан заал, 31, 45, 71,  БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Өсвөрийн зохион бүтээгч ахлах сургууль, Чингэлтэй дүүргийн 6, 17, 23, 37, 40, 49, 50, 57, 72, 117, 138, 140, Хан-Уул дүүргийн 34, 75, Налайх дүүргийн Голомт цогцолбор сургууль байна.
 
Шалгалтанд хамрагдсан сургуулиудын3 4 буюу 26.9 хувьд нь дотоод орчин, гал тогоо болон сургуулийн орчимд хоол үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаа нь БСШУЯ, ЭМС-ын хамтарсан 2018 оныА/448, А/268 дугаар тушаалын хэрэгжилт хангалтгүй байна.
АШУИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль, ЧД-ийн 23, 39-р сургуулиудад хиамтай кимбаб, 39, 50-р сургуульд хиамтай ороомог, 39, 72, 37, 50-р сургуулиудад чихэр, шоколад,  ХУД-ийн 26, 32, 34, 41, 59, 114, 118  сургууль нь кофе, шоколадтай бүтээгдэхүүн, кремтэй бүтээгдэхүүн, пирошки, хиамтай ороомог зэргийг худалдаалж байжээ. 

Шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу авсан арга хэмжээ:

2018-2019 онд хийсэн төлөвлөгөөт шалгалтын явцад цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг шалгах арчдас 900, усны шинжилгээ 75,  хоолны илчлэг тодорхойлох шинжилгээ 55, ариутгалын бодис 15, хүнсний бүтээгдэхүүний дээж 30-ийг авч Хүнсний байдлын үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  төв лабораторит шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргаж ажилласан. 
 
Акт  нийт 7, албан шаардлага 95, дүгнэлт150-ийг үйлдэж, зөрчилтэй ажиллаж байсан 31 иргэн, аж ахуйн нэгжид 21.500.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ ногдуулаад байна. 7 сургуулийн /Ирээдүй 1-р ахлах, Ирээдүй 1-р дунд,  Ирээдүй 2-р дунд, 1 дүгээр сургууль, 107, 84 дүгээр сургууль /Үдийн цай хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн  гэрээг цуцлах саналыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлж ажилласан.

Мөн Үдийн хөтөлбөрийг шаардлагын хэмжээнд зохион байгуулаагүй,  хяналт тавьж ажиллаагүй 84 дугаар сургуулийн захирал С.Март, 107 дугаар сургуулийн Ш.Цэрэннадмид нарт захиргааны арга хэмжээ авах тухай саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.