Хэдхэн сарын өмнө УИХ-ын Ёс зүйн хорооны даргаар Б.Бат-Эрдэнэ гишүүн томилогдсон байна. Тэрбээр УИХ-ын гишүүдийг өндөр ёс зүйтэй байхыг шаардан ажиллана гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор зарим гишүүдийн ХОМ-ыг шалгуулах үүрэг даалгавар аваад байгаа.
Тэгвэл эрхэм гишүүн өөрөө хэдий хэмжээний хөрөнгөтэй вэ?
Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд жилийн 30 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүд нь мөн энэ хэмжээний орлого олдог хэмээн ХОМ-доо мэдүүлжээ. Эрхэм гишүүнийх хоёр нийтийн орон сууц нэг үйлчилгээний зориулалттай талбайтай. Эдгээр нь 650 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Suzuki Jimny, Nissan,X-Trail маркийн 123 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр машнтай. 692 сая төгрөгийн үнэтэй малтай, 10 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 100 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэжээ. Атар Чандгана ХК, Атар Чандгана Сүү ХК-иудаас хувь эзэмшдэг гэдгээ мэдүүлсэн байна.
П.ГОО
Оллоо.мн