О.Баасанхүү гишүүнийг уучлалт гуйхыг шаардаж байна
Монгол улсын Үндсэн хуульд "шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” иргэний үндсэн эрх хэмээгээд хүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон ба төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыг дэлгэрэнгүй хуульчилсан. Харин УИХ гишүүн О.Баасанхүү "Батцагаан гэж эрт үед огт байгаагүй. Харин Батцагаан шорон байсан” хэмээн жиргэсэн билээ. Зөрчлийн тухай хуулинд хувь хүн, хуулийн этгээд хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулах, иргэний шашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгах болон хуульд зааснаас бусад тохиолдолд сүм хийдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох зэргийг хориглосон. Үндсэн хуулинд зааснаар, хүн эрхээ эдлэхдээ улсын аюулгүй байдал, бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй ба нийгмийн хэв журмыг эвдэж болохгүйг тусгасан байгаа.

О.Баасанхүү гишүүнийг уучлалт гуйхыг шаардаж байна

 

     "Батцагаан нэртэй цогчин дуганыг Засаг төрийнхөн юу бодож төсөвлөсөн гэхээр их хэлмэгдүүлэлтийн үед хамгийн хүнд цохилтыг Монголын бурхны шашин авсан. Байгууллагынхаа хувьд бараг бүх сүм хийдээ устгуулсан. Хэлмэгдэж буу­дуулсан хүмүүсийн ихэнх нь лам нар. Дээр нь ард түмнийхээ сүсэг бишрэлийг ч бодсон биз, төр засгаас "Бид барьж өгнө өө” гэсэн. Монголын бурхны шашинд 1930-аад он хар дарсан зүүд шүү дээ, бурхан минь. Дуганыг захиалагч байгууллага нь БСШУСЯ юм” хэмээн Батцагаан дуганы талаар Монголын бурхан шашины төвийн Их шанзодба Л.Амаржаргал  ярьсан байдаг. Үүнтэй холбоотойгоор шашны төлөөлөлүүд болон сүсэгтэн олон О.Баасанхүү гишүүнийг олон түмнээс уучлалт гуйж залруулага хийхийг шаардаж байгаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-09-26 03:17:04
    хийдэггүй лам нарыг алж зөв замд нь оруулсан нь үнэн
  • зочин 2019-09-26 03:02:21
    гучин хэдэн онд Монголыг татвар төлдөггүй, нийгмийн тустай хөдөлмөр ...
  •  2019-09-26 01:44:17
    улсын хөрөнгөөр дуган бариад ямар хэрэг байна. баян нэрт гөлөгнүүд ялдганаж бөхөд өгч байхаар тэрүүгээрээ дуган бариад улсыг гэгээрүүл.
  • zochin 2019-09-26 01:13:27
    Монголд энэ олон лам, сүмийн хэрэг огт алга. Зовлон ирэхээр лам зоолдог, зуд болохоор нохой зоолдог гэдэг дээ. Ажил хийдэггүй хоолны савуудын хэрэг огт үгүй
  • Зочин 2019-09-25 23:53:32
    Шарын шашин монголын уламжлалт шашин биш. Ард түмэн, улс орныг мөхөөх зорилготой гаднын шашин. Уучлал гуйх шаардлагагүй.
  • энх 2019-09-25 08:13:40
    байсан байгаагүй нь хэнд хамаатай юм бэээээээээ