Шинэ ургацын ногооны үнэ ханш
Нийслэлийн хэд хэдэн байрлалд Монгол хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа гараад байна. Үнэ ханшийн тухайд ч ченжийн гар дамжаагүй тариаланчид өөрсдөө борлуулалт хийж байгаа учраас тэд хамгийн хямд үнэ, өргөн сонголтыг санал болгодог.


Өнөөдрийн байдлаар нийслэлийн иргэдийг хямд бөгөөд чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилготой уг үзэсгэлэн худалдаанууд үргэлжлэн гарсаар байна. Өчигдөр гэхэд Лавай худалдааны төвд “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн-2019” үзэсгэлэн худалдааг нээлээ. Уг үзэсгэлэн худалдаа нь 21 аймгийн  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоод, аж ахуйн нэгж,  малчдын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан, дундын дамжлага нэмэгдэлгүй мах, цагаан идээ, хүнсний ногоог иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх зорилготой юм.

“Мах, хүнсний ногоо, цагаа идээ -2019”  үзэсгэлэн худалдаанд Төв, Хэнтий,Увс, Дундговь, Баянхонгор, Архангай аймгуудын 20 гаруй хоршоо, малчид мах, хүнсний ногоо, цагаа идээ, зөгийн бал, арвайн гурил зэрэг аймгуудынхаа онцлог бүтээгдэхүүнээр энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байна

“Мах, хүнсний ногоо, цагаа идээ -2019”  үзэсгэлэн худалдаанд хүнсний ногоо,нарийн ногоо, жимс жимсгэнэ, мах ямар үнэтэй борлуулагдаж байгааг танилцуулья.
  • Цөцгий 9000-12000₮
  • Ааруул 1кг 16000₮
  • Өрөм  7000₮
  • Шимийн архи –6000₮
  • Зөөхий  4000₮
  • Төмс 700-800₮
  • Байцаа 1000₮
  • Бууцай 1000₮
  • Брокли 4000₮
  • Лууван 1000-2500₮
  • Манжин  1000-2500₮
  • Сонгино  2500₮
  • Үрэл жимс 8000₮
  • Анис 8000₮
  • Чацаргана 8000₮
  • Нэрс 8000₮
  • Даршилсан огурцы 3000-6000₮
  • Даршилсан сармис 8000-25000₮
Мөн тус үзэсгэлэн худалдаагаар дундын зуучлал, нэмэгдэлгүй мах борлуулж байна.
  • Хонь 6500₮-7000₮
  • Үхэр 8500₮-9000₮
  • Адуу 7200₮-7600₮
П.ГОО 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.