Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ Тайланд улсын Паттая хотод үргэлжилж байна. Манай улсаас Үндэсний шигшээ багийн 5 тамирчин энэхүү тэмцээнд оролцож байгаа юм.
Тэгвэл өчигдөр ДАШТ-ээс ОУХМ М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 81 кг-д өрсөлдсөн М.Анхцэцэг огцом өргөлтөөр 110 кг өргөн, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Мөн түлхэлттэй өргөлтөөр 127 кг өргөсөн нь мөн л дээд амжилт болж байна. Ингэснээр М.Анхцэцэг нэг дор Монгол улсын гурван дээд амжилтыг тогтоолоо.
М.Анхцэцэгийн хувьд өмнө нь 2017 онд АНУ-ын Анахайм хотод болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн