ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс "Сарьдагийн хийд" үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийлээ.
Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох “Сарьдагийн хийд”-ийг анх байгуулсан хэв маягаар нь нээн үзүүлэх “Сарьдагийн хийд” хэмээх цогц үзэсгэлэнг Шинжлэх Ухааны Академийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс санаачилан эрхэлж Монголын үндэсний түүхийн музейд энэ сарын 27 буюу маргааш нээлтээ хийнэ.
Академич С.Чулуун “2013 оноос эхэлж Сарьдагийн хийдийн малтлага судалгааг явуулсан. Бага хэнтийн нуруунд оршдог. Тусгай хамгаалалтай газар. Энэ дурсгал бол 1954-1986 оны хооронд 32 орчим жилийн турш байгуулагдсан хийд. Гэвч монголчуудын дотоодын зөрчлөөс болж хоёр жилийн дараа сүйдсэн байдаг юм.
Хийдийн малтлага судлагаагаар Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох нь мэдэгдсэн. Өндөр гэгээний өөрийнх нь гурван бурхан илэрсэн. Гурван цагийн бурхан буюу 7-8 метрийн өндөртөй үлэмж том бурхан олдсон.
Өндөр гэгээн Занабазарын ордон нээгдснээр та бүхний мэдэх урлан бүтээлээс гадна шавар урлалын бурхад байсан.
Тухайн үеийн Сарьдагийн хийд нь гадны улс орнуудтай харьцаж байсан гэх эд өлгийн зүйлс баримт болж гарсан.
Европод хэрэглэж байсан нарны цаг, ОХУ-д хэрэглэж байсан аяга шаазан гэх мэт эд зүйлс гарсан. Дээрээс нь Занабазарын хийдийн дурсгалууд нь бичгийн сурвалж, аман түүхийн болон археологийн олдвороор нотлогдож байгаа.
300 жилийн өмнө сүйдсэн хийдийн эд зүйлсийн үзэсгэлэнг маргаашнаас эхэлж Үндэсний түүхийн музейд гаргах гэж байна. Олон улсын стандартад нийцсэн үзэсгэлэн гаргана. Гол чогчин дуганы бүтэц ямар байсан талаар, дээрээс нь баримтад кино, олдсон эд өлгийн зүйлсийг дэлгэж тавина” гэлээ.
Дахин сонирхуулахад, өмнө нь Монголын түүхэнд дэлгэгдэж байгаагүй томоохон үзэсгэлэн гарна гэдгийг эх сурвалжид хэлж байна. Уг үзэсгэлэн ирэх арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх юм байна.
О.Гэрэл
Оллоо.mn