Долоон буудлын замыг асфальтаар хучих үед зам хаахгүй
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороог хамарсан ус дулаан хангамжийн төвлөрсөн шугам сүлжээний ажилтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт  замыг хааж, авто замын доорх нэвтрэх сувгийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Авто замын дагуух цахилгааны кабель шугам шилжүүлэх, явган зам доорх дулааны худгийг угсрах ажил энэ бямба гараг буюу 28-ны өдөр дуусах бөгөөд асфальтаар хучих ажил 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө хийгдэхээр болжээ.  Уг ажлын үеэр авто замын хөдөлгөөнийг хаахгүй гэдгээ холбогдох албаны хүмүүс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • --- 2019-09-26 11:10:18
    Яг зөв! Ийм ажлыг шөнийн цагаар хийх ёстой шдээ!!! Өнгөрсөн бямба, ням гаригт 5-7 буудлын зам хааснаас болж хичнээн их бухимдал, саатал гарав аа!!!!
    66.181.161.38
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2019-09-27 02:47:54
      Бухимдаад яахав дээ. Том бүтээн байгуулалт явагдсан шүү дээ. Зам доор "байшин" барьсан /250*200*1800/
      203.91.115.43
      Мэдэгдсэн Хариулах