УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр жилийн хугацаанд хүчингийн хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж буй.

Тэрбээр уг хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа дахин хүчингийн хэрэг үйлдэхээр завдсан хэргээр шалгагдсан талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Улмаар дээрх хоёр хэрэг нэгтгэгдэн шалгагдаж Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлээд байна.

Тэгвэл уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарсан байгаа. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Хүчиндэх" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр10:00 цагт товлогдсон байгаа юм.
 
Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хурлыг товыг гаргах уу, эсвэл хойшлуулах уу гэдгийг хэлэлцэнэ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хүчин 2019-10-03 09:05:01
    ойр ойрхон л ХҮЧИНДЭЭД байдаг юм байх даа хөөрхий