Хөнгөн атлетикийн ДАШТ эхэллээ
Спортын “Хатан хаан” гэгддэг хөнгөн атлетикийн ДАШТ өчигдөр Катарын нийслэл Дохагийн 50 мянган хүний суудалтай “Халифа” цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийсэн.  Энэ удаагийн ДАШТ-д 209 орны 1972 тамирчин оролцож байгаа юм. Манай улсаас марафон гүйлтийн төрөлд гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан гэсэн дөрвөн тамирчин хурдаа сорино.

“Доха-2019” хөнгөн атлетикийн ДАШТ аравдугаар сарын 6-ныг дуустал 10 хоног үргэлжлэх бөгөөд 49 зай, төрөлд  медалийн эзэд тодрох бөгөөд 400х400 метрийн холимог багийн буухиа гүйлт анх удаа ДАШТ-ий хөтөлбөрт орж байгаагаараа онцлог юм.

Нээлтийн ёслолын ажиллагааг энд дарж үзнэ үү.



С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.