“Чандмань налайх” компанийн буруутай үйлдлээс болж цусан гол урссан уу
Өнгөрсөн амралтын өдрүүдэд улаан туйгаар урссан голын зураг цахим сүлжээнд хүчээ авч, шуугиан тарив. Хаанаас юунаас болж урссан, улаан гол бэ гэж хүмүүс уулга алдаж сэжиглэв. Магадгүй мал, мах нядалгааны газрууд малаа нядлаад шууд цусыг нь голд нийлүүлээд урсгасан байх гэж иргэд хардсан юм. Монгол хүн байна даа, улаан цусаа голд хийх битгий, газар шороо дээр ч урсгахыг, бусдад улай үзүүлэхийг цээрлэдэг ард түмэн. Гэтэл энэ бол арай л биш харагдана билээ.

Учрыг нь олохоор мэргэжлийн хяналтын байгууллага болон холбогдох газрууд түргэн шуурхай арга хэмжээ авсан юм.
Тодруулбал, Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа мал нядалгааны газруудын бохироос үүдэлтэйгээр цусан гол урссан байна гэх иргэний мэдээлэл сошиал орчинд шуугиан тарьсан. Энэхүү мэдээллийн мөрөөр МХЕГ-ын улсын байцаагчид газар дээр нь ажиллажээ.

Тус дүүргийн нэгдүгээр хорооны Засаг дарга П.Сашка “Иргэний мэдээлэл дээр цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага ажиллаж байгаа.

Бямба гарагийн 12.00 цагийн үед ямар нэгэн зүйл байгаагүй. Харин үдээс хойш ийм зүйл үүссэн байсныг нэгдүгээр хорооны иргэн харж, мэдээллийг цахим орчинд нийтэлсэн байсан. Мал нядалгааны газрууд бохироо асгасан байна уу. Эсвэл бохирын худгаас гарсан байна уу гэдгийг тогтоохоор ажилласан. Нэгдүгээр хороонд бохирын шугамууд байдаг. Тухайлбал, “Шинэ налайх” хороолол руу явсан. Мөн хуучин орон сууцны мэдлийн бохирын худгууд бий.

Манай хороонд мал нядалгааны дөрвөн газар байгаа. Эдгээр газрууд бүгд албан ёсны зөвшөөрөлтэй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийдэг.

Харин энэхүү урссан улаан цус хаанаас гарсан гэдгийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Мал нядалгааны газрууд бохироо хийдэг худагтай. Гэхдээ бохирыг зөөвөрлөж байгаа машин худагтаа хийхгүй ил асгасан байхыг үгүйсгэхгүй” гэсэн тайлбар хийжээ.
 
Бохир хальсан газарт ариутгал халдваргүйжилт хийлээ
 
Дүүргийн мэргэжлийн хяналтын газар “Налайх дүүргийн бохир шууд төв цэвэрлэх байгууламж руу явж байгаа. Бохирын худаг руу сэг зэмтэй бохир хийдэггүй. Мал нядалгаатай махны хоёр үйлдвэр ажилладаг. Эдгээр газрууд “Чандмань Налайх” компанитай гэрээтэй ажилладаг.

Төвлөрсөн шугамд холбогдоогүй учраас бохироо зориулалтын тээврийн хэрэгсэлтэй бохироо зөөдөг. Мал нядалгааны газрууд Мэргэжлийн хяналтын газраас тогтмол хяналт тавин ажилладаг. “Чандмань Налайх” компанийн нийлүүлж байгаа бохир Ус сувгийн төвлөрсөн худаг руу нийлэх зам бөглөрөл үүсч бохир хальсан байна. Иймээс бохир хальсан газарт ариутгал халдваргүйжилт хийнэ” гэв.

“Бөглөрлийг юунаас болсныг тогтоохоор ажиллаж байна. Мах боловсруулах үйлдвэрт хяналт хийсэн. “Ундрах хайрхан” компанид зөрчлийн хэрэг нээж шалгаж байна.

Хяналт шалгалтаар дотоодын хяналт үйл ажиллагаа, бичиг баримтын зөрчилтэй байсан учраас зөрчлийг хэрэг нээн шалгаж байгаа. Мөн бохир ус хальсантай холбогдуулж, “Ундрах хайрхан” компанийн үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоож байна.

Учир нь мал эмнэлэг эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Цэвэрлэх байгууламж бохироо саарал ус болгож нийлүүлэх ёстой. Бохирын цооног байгаа бохир нь шугам бөглөхөөр харагдаж байсан” гэлээ.




О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Jargal 2019-09-30 13:17:12
    Bidend mungunuus iluu eh oron chugal.. Malchid aa, ard tumenee mahnii unee nemjeed l shunaliin nudtenguud
    221.217.223.145
    Мэдэгдсэн Хариулах
  • 966 2019-09-30 02:09:45
    энэ юу вэ томчуулаа арай л байндаа малаа мууллаа гэхэд нэг л бишдээ
    103.26.195.242
    Мэдэгдсэн Хариулах