Хувь хүний мэдээллийг задруулсан гэж буруутгажээ
Сингапурт хүний дархлал хомсдлын вирусээр өвчилсөн 14 мянган хүний нэрийг задруулсан хэргээр АНУ-ын иргэн Михи Фаррера Брочезид шоронд хоёр жил хорих ялыг өчигдөр оноосон байна. Мөн АНУ өнгөрсөн жил 34 настай түүнийг мансууруулах бодистой холбоотой олон гэмт хэрэг, залилангийн хэрэгт буруутгаж байгаагаа мэдэгдсэний дараа албадан гаргаж байжээ.

Тэрээр АНУ-ын  50 гаруй иргэний тухай мэдээллийг багтаасан баримтыг задруулсан байна. Энэ талаар шүүгч Роберт Дункан "Түүний хийсэн энэ үйлдэл их ноцтой. Олон хүнд хохирол учруулсан" гэв. Мөн Фаррера энэ мэдээллийг олж авахын тулд ашигласан цахим хаяг, электрон төхөөрөмжөө хураалгах ёстой юм байна.

Сингапурын Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн нэгдүгээр сард 2013 оны нэгдүгээр сар хүртэл хүний дархлал хомсдлын вирусээр өвчилсөн гэж оношилсон 5400 хоний мэдээллийг интернэтэд цацсан гэж мэдээлжээ. Мөн 2011 он хүртэл адилхан оноштой 8800 гадаад иргэний мэдээллийг задруулсан байна.

Тодруулбал, өнгөрсөн жил Сингапурын үндэсний эрүүл мэндийн төв кибер халдлагад өртсөний дараа хүний дархлал хомсдлын вирусээр өвчилёөн иргэдийн мэдээлэлд нэвтэрсэн аж.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.