ТӨБЗ-ын газрын дараагийн даргаар З.Мэндсайханыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрчим хүчний яамны ТНБД-аар ажиллаж байсан З.Мэндсайханыг Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр шилжүүлэн томилжээ. 

З.Мэндсайхан нь Сангийн яамны газрын даргаар ганцхан жил ажиллаад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албанд томилогдоод байсан юм. 

Тэгвэл өнөөдөр З.Мэндсайхан нь ийн шинэхэн албанд томилогдохоор болоод байна. Ийнхүү гэрлийн хурдаар Төрийн өндөр албан тушаал хаших болсон З.Мэндсайхан дарга хэр хэмжээний бэл бэнчинтэй вэ?

З.Мэндсайхан нь  2017 онд 204 сая төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлж байв. Гэвч 2018 онд үүнийгээ бараг арав дахин бууруулж 24 сая төгрөгийн орлого олсноо мэдүүлжээ. 

Харин гэр бүлийн гишүүд нь 21 сая төгрөгийн жилийн орлого олж байгаагаа мэдүүлсэн байна. Мөн хоёр орон сууцтай, гурван зуслангийн байшин, нэг авто граж, нэг гэртэй гэдгээ мэдүүлж, эдгээр хөрөнгөө 533 сая төгрөгөөр үнэлсэн байна. 

Мөн 477 сая төгрөгийн үнэлгээтэй 280 адуу, 25 хурдан удмын адуу, 92 үхэртэй гэжээ. 

Түүнчлэн 150 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлтэй 51 сая төгрөгийн хадгаламжтай, 120 сая төгрөгийн авлагатай, 20 сая төгрөгийн зээлтэй гэдгээ ХОМ-ээ мэдүүлсэн байна. З.Мэндсайхан даргын хувьд Ньюсувагт констракшн ХХК, Магнатайэрс монголиа ХХК, Вүүлховд ХХК-иудаас эзэмшилтэй, нэг патентийн эрхтэй гэдгээ ХОМ-тээ мэдүүлжээ

П.ГОО
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • - 2019-10-02 07:28:08
    Зөв хүнээ томилжээ Ажлын амжилт хүсье.
    66.181.164.171
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-10-02 04:58:09
    Төрөөс төрсөн Саятан юм биз дээ, Дандаа төрд ажиллаж байж энэ их хөрөнгө хаанаас гарсаныг Хуулийн байгууллага шалгадаг бол Авлигын асуудал цэгцэрнэ дээ
    203.91.116.118
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2019-10-02 04:29:35
    Одоо цагийн сайд дарга нар гэж аймаар нөхдүүд байдаг болжээ!
    66.181.161.48
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-10-02 03:43:38
    дараагийн дарга гэж ямар албан тушаал байдаг юм тэгээд ч дарга юмуу уурэг гуйцэтгэгч юм уу пгоо мал хуний херенге тоолж байхаар бичлэгийн чадвартаа анхааралдаа...
    202.9.42.212
    Мэдэгдсэн Хариулах